УИХ-ын дарга Н.Учрал: МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийн хурлаа хийж, улс төрийн шийдвэрээ гарга гэдгийг сануулж байна!
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учралын хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын дарга Н.Учрал:
Хурал хаях, ажил хаях, бойкот хийх сөрөг хүчний эрхийг хүндэтгэж байна. Улстөр биш ажил хий, асуудал шийд гэж ард түмэн биднээс шаардаж байна!
Дөрөвхөн сарын өмнө сонгож, дэмжсэн атлаа нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлага тавьж байна. Ирцээ бүрдүүлж, хууль хэлэлцэж баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчинд сануулъя! Энэ нь парламентын гацаа биш амьдралын гацаа болсон байна!
Төр УИХ-ын тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна!
Бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийн хурлаа хийж, улстөрийн шийдвэрээ гарга гэдгийг сануулж байна!
Бидэнд сандал суудал биш, шийдэл хэрэгтэй! МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй. Улс төрийн тоглоом, улс орны шоглоом болох учиргүй! Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах хариуцлага бидэнд хэрэгтэй!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.