Б.Ганхуяг өнөөдөр хорих 405-р ангиас өглөө эрт суллагджээ

Б.Ганхуяг өнөөдөр хорих 405-р ангиас өглөө эрт суллагджээ

Эрдэнэс тавантолгой компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Цагдан хорих 405-р ангид хоригдож байхдаа, номын санчаар ажиллаж, хорих хугацаанаасаа хасуулснаар 3,9 жилийн хугацаа нь дуусаж, суллагджээ.

Тэрээр хоригдохоосоо өмнө шүүх хурал дээрээ "Бид энд золиослогдоод тэд тэнд засагтай, тамгатай, төртэйгөө үлдэж болохгүй" хэмээн хэлж байсныг эргэн сануулъя.

Б.Ганхуяг 2023.09.13

Улс төрийн золиос болгочихлоо. Бид энд золиослогдоод тэд тэнд засагтай, тамгатай, төртэйгөө үлдэж болохгүй.

Тэгээд дандаа нүүрсний хэрэг... Жагсаал хийсэн ард түмний эзнийг нь барьчихлаа гээд хулхидаж тараасан. 40 их наяд гэж яриад байгаа боловч энд шүүгдэж байгаа 11 хүн дээр тохсон хэрэг нь "гүйдэг хаалга", "модон хашаа", "чирдэг жорлон" гэсэн хэргүүд байгаа.

Ард түмэнд жорлонгий нь хураалаа гэж өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу? Үүнд итгэдэг ард түмэн гэж байхгүй. 

Нүүрсний хэргийн эзэн нь Т.Аюурсайхан юм уу, Аюур биш!  Надтай хальт найзалсны төлөө энд сууж байгаа бол бүгдийг нь аваад ир 76-уулаа сууя!

Сүртэй яриад байсан нүүрсний оффтэйк гэрээ, тээвэр, хил гааль, тендер нь хаана байгаа юм. БИ АТГ-т бүгдийг нь хэлсэн шүү дээ. Одоо тэгээд дараад үлдэх юм уу?

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б
Б.Энхбаяр 3 сар
Аюурсайхан та 2 хийдгээ хийцэн улс.. одоо амар сайхандаа жаргаа …. 2-3 жил суух юу ч биш шт та 2 авилгачинд ..