Монголд Шинэ Зеланд улсын “Mild Orange” хамтлаг 3 сарын 27-нд Улаанбаатар зочид буудлын “Их Танхим”-д тоглолтоо хийх гэж байна
Дэлхийд танигдсан indie хамтлаг Mild Orange Монголд тоглох гэж байна!
Шинэ Зеландаас гаралтай dream pop, indie урсгалаараа залуусын дунд хит болсон тус хамтлаг нь 2017 онд байгуулагдсан Үүсгэн байгуулагч, гол хүн нь дуучин, продюсер Josh Mehrtens бөгөөд анх өөрийн бие даасан төслөөс хамтлаг болж өргөжсөн түүхтэй.
Тэдний “Mystery Girl”, “Some Feeling” зэрэг дуунууд дэлхий даяар сая сая сонсогчтой болж, TikTok болон Spotify дээр хүчтэй тренд болж байсан билээ.
Монголын фенүүдийн хувьд энэ нь удаан хүлээсэн, онцгой тоглолтуудын нэг болох нь дамжиггүй.
Тоглолтонд :
Тэмүүлэн / A sound/
Magnolian,
DJ Bodikhuu нар оролцоно.
New Zeland-аас зорьж ирж буй Mild Orange хамтлагийг хамгийн тухтай хүнтэйгээ ирж үзээрэй
Ulaanbaatar Hotel – Их танхимд 2026 оны 3 сарын 27-нд болно.
Хаалга нээх: 18:00
Тоглолт эхлэх: 20:00
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.