Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Боао форум-2026”-д оролцож, байр сууриа илэрхийллээ

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Боао форум-2026”-д оролцож, байр сууриа илэрхийллээ

БНХАУ-ын Боао хотноо зохион байгуулагдаж буй “Боао Азийн форум-2026” жилийн чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Чуулганы хүрээнд болсон “Бүс нутгийн зохицуулалтыг сайжруулж, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих нь” болон “Тарифын дайн дахь дэлхийн худалдааны шинэ дүр төрх” салбар хуралдаануудад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт оролцож байна.

ec5432ae28da4e60a6d6c88264ba1ea4

Тэрбээр, Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны Ази, Номхон далайн бүсийн ерөнхий төлөөлөгч Жан Тао болон бусад улсын төв банкны удирдлагуудын хамтаар бүс нутгийн санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг (Financial Safety Net) бэхжүүлэх сэдвээр салбар хуралдаанд илтгэл тавьж бодлогын байр сууриа илэрхийллээ.

Илтгэлийнхээ үеэр Ерөнхийлөгч С.Наранцогт дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн зөрчил, өрийн түвшний өсөлт зэрэг сорилтууд бодлого боловсруулагчдад нэмэлт дарамт болж буйг онцлоод, Монгол Улсын туршлагад тулгуурласан дараах гурван чиглэлийг тодотголоо: 

Хоёр талт своп хэлцлийн бодит үр нөлөө:

Монголбанк болон БНХАУ-ын Ардын банк хооронд 2011 оноос хэрэгжиж буй валютын своп хэлцэл нь зах зээлийн хөрвөх чадварыг хангах “найдвартай хамгаалалт” болж ирснийг онцлов. 

Энэ хугацаанд хоёр улсын худалдааны эргэлт бараг гурав дахин нэмэгдэж, хил дамнасан төлбөр тооцоонд орон нутгийн валютын үүрэг оролцоо нэмэгдсэн нь эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлж байгааг илэрхийлж байна.

Олон давхаргат хамгаалалтын тогтолцоо: 

ОУВС-ийн хөтөлбөрүүд нь бодлогын итгэлцлийг бэхжүүлдэг ч богино хугацааны хөрвөх чадварын хэрэгцээг шуурхай нөхөхөд цаг алддаг сул талтай тул бүс нутгийн санхүүжилтийн механизм, хоёр талт своп шугам болон эрт сэрэмжлүүлэх тогтолцооны харилцан уялдаа чухал болохыг цохон тэмдэглэв. Тэрбээр санхүүгийн дэмжлэгийг илүү хүртээмжтэй, ил тод, цаг үеэ олсон байлгахын тулд урьдчилан тодорхойлсон идэвхжүүлэх нөхцөлүүдийг ашиглахыг уриаллаа.

Уур амьсгалын эрсдэл ба зохицуулалтын хамтын ажиллагаа:

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэл нь хил дамнан нөлөөлж байгааг онцолж, бүс нутгийн хэмжээнд мэдээлэл солилцох, хяналтын арга барилыг уялдуулах, хамтарсан стресс-тест хийх болон төв банкнуудын дунд “Peer-learning” буюу харилцан суралцах сүлжээ байгуулах санаачилгыг дэвшүүлэв.

Мөн тэрбээр тарифын хязгаарлалт, геополитикийн сорилтуудын нөхцөлд Монгол Улсын баримталж буй бодлогыг танилцуулж, худалдааны саад тотгорыг бууруулахад хил дамнасан төлбөр тооцоонд орон нутгийн валютын хэрэглээг нэмэгдүүлэх, санхүүгийн интеграцийг гүнзгийрүүлэх нь чухал болохыг онцолсон байна.

c4cf5da56e10430fa1ccf0b5c41e49b3

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт үгийнхээ төгсгөлд “Тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд ямар ч улс дангаараа амжилтад хүрэх боломжгүй. Бидний хүч хамтын ажиллагаанд оршино” хэмээн онцолж, Монгол Улс бүс нутгийн тогтвортой, тэсвэртэй ирээдүйг бүтээхэд идэвх, санаачлагатай хамтарч оролцохоо бататгалаа. ​​​​​​​

Чуулга уулзалтын үеэр Монголбанкны зүгээс хэрэгжүүлж буй бодлого, туршлага нь бүс нутгийн бусад хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн дархлааг тогтоох сайн туршлага болж байна хэмээсэн бөгөөд дэлхийн санхүүгийн засаглалыг сайжруулах, бүс нутгийн бодлогын уялдаа холбоо, институцийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүгийн аюулгүйн сүлжээг гүнзгийрүүлж, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдэгт оролцогч талууд санал нэгдлээ.

67852f9cc7704e32a71a1601e3233a88

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

D
DxxssOvedy 3 сар
https://dark.shopping/products/catalog?name=%D0%90%D0%BA%D0%BA%D0%B0%D1%83%D0%BD%D1%82%D1%8B%20%D0%92%D0%B0%D0%BB%D0%BE%D1%80%D0%B0%D0%BD%D1%82%20%D0%9A%D1%83%D0%BF%D0%B8%D1%82%D1%8C%20%D0%9F%D0%BB%D0%B0%D1%82%D0%B8%D0%BD%D0%B0&p=78104 https://dark.shopping/products/catalog?name=%D0%9A%D1%83%D0%BF%D0%B8%D1%82%D1%8C%20%D0%90%D0%BA%D0%BA%D0%B0%D1%83%D0%BD%D1%82%20Garry%20Mod&p=78104 https://dark.shopping/products/catalog?name=%D0%9D%D0%B0%20%D0%9A%D0%B0%D0%BA%D0%B8%D1%85%20%D0%A1%D0%B0%D0%B9%D1%82%D0%B0%D1%85%20%D0%9C%D0%BE%D0%B6%D0%BD%D0%BE%20%D0%9A%D1%83%D0%BF%D0%B8%D1%82%D1%8C%20%D0%90%D0%BA%D0%BA%D0%B0%D1%83%D0%BD%D1%82%D1%8B&p=78104 https://dark.shopping/products/catalog?name=%D0%A5%D0%B1%D0%BE%D0%BA%D1%81%20360%20%D0%9A%D1%83%D0%BF%D0%B8%D1%82%D1%8C%20%D0%90%D0%BA%D0%BA%D0%B0%D1%83%D0%BD%D1%82%D1%8B&p=78104 https://dark.shopping/products/catalog?name=%D0%9A%D1%83%D0%BF%D0%BB%D1%8E%20%D0%90%D0%BA%D0%BA%D0%B0%D1%83%D0%BD%D1%82%D1%8B%20%D0%9F%D0%BE%D0%BA%D0%B5%D0%BC%D0%BE%D0%BD%20%D0%93%D0%BE&p=78104