Ж.Баярмаа: Асуудал байгаа учраас Харбины гэрээг шалгах ёстой

Ж.Баярмаа: Асуудал байгаа учраас Харбины гэрээг шалгах ёстой

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хийсэн "Нүүрсний сонсгол"-ыг дахиж зохион байгуулах Хянан шалган түр хороо байгуулахаа мэдэгдсэн. Гэвч нөгөө талдаа бүх гэрээг шалгаад байх уу гэдэг асуулт гарч байна. Уг асуудлаар "Харбины гэрээ"-г хянан шалгах түр хороо байгуулах тогтоол УИХ-д өргөн бариад буй Ж.Баярмаа гишүүний байр суурийг сонслоо. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 

-Нүүрсний сонсголуудыг хийх ёстой. Гэхдээ нөгөө талдаа шаардлагагүй сонсгол ч байж болно. Бүх том гэрээнүүдийг бүгдийг нь шалгаад байвал утгагүй зүйл болно.

Харин“Харбины” гэх гэрээг зайлшгүй хянан шалгах ёстой. Яагаад гэвэл асуудал байгаа учраас шалгах шаардлага үүсээд байна. Хулгай, будлиан их байгаа нь анхаарал татаж байна.

Нууцын асуудалтай байгаа учраас энэ асуудлыг орхигдуулж болохгүй. Ялангуяа харьцангуй сүүлд хийгдсэн ‘Харбины’ гэрээг шинэ дээр нь шалгаж, асуудал байвал залруулах ёстой. 

Биржийн үнээр ердөө 5 хувийн хөнгөлөлт яригдаж байсан ч 50 хувийн ашиг хүртээсэн эсэхийг шалгаж тогтоох хэрэгтэй.

Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх явцад МАН-ын бүлэг хоёр удаа завсарлага авсан. Одоо УИХ дээр шууд санал хураах ёстой.  Хэрэв энэ гэрээний үнийн дүнг сайжруулах, нүүрсний хулгай байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа бол МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжих хэрэгтэй. Харин шаардлагагүй гэж үзвэл дэмжихгүй байж болно. Гэхдээ энэ гэрээ ямар ч асуудалгүй гэж хэлэх боломжгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.