“110 сая ам долларын шилжүүлгийн мэдээлэл байхгүй”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөндсөн 110 сая ам.долларын асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайгаас бид тодрууллаа. Тэрбээр уг дүнтэй холбоотой тодорхой мэдээлэл одоогоор байхгүй, харин зарим санхүүгийн асуудал хууль, хяналтын байгууллагын түвшинд шалгагдаж байгаа гэв.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн дурдсан 110 сая ам.долларыг “Эрдэнэс Монгол”-оос “Бодь” групп рүү шилжүүлсэн гэсэн. Та Эрдэнэс Монгол дээр очсоноосоо хойш энэ талаар мэдээлэл авав уу?
-Одоогийн байдлаар 110 сая ам.доллартай холбоотой тодорхой мэдээлэл байхгүй байна.
Үүнээс гадна Монголхан жүжигт зарцуулсан гэх 20 сая ам.долларын асуудал юу болж байгаа вэ?
-Хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгаа байх. Нууцлалтай холбоотой учраас бидэнд ч танилцах боломжгүй байгаа.
Уг асуудал нууцаас гарсан шүү дээ?
-Нууцаас гаргасан байж болох ч одоогоор Хууль зүй, дотоод хэргийн яамны түвшинд шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг сайжруулах, үр ашигтай болгох чиглэлд Засгийн газраас тодорхой бодлого, шийдвэрүүд хэрэгжиж байгааг онцолсон юм. Үүний хүрээнд ойрын хугацаанд гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлах, компанийн засаглал, чадавхыг сайжруулах арга хэмжээ авах төлөвтэй байгааг дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.