Иргэд: Монгол Улс усгүй болох гэж байна. Тиймээс Туул голоороо оролдох хэрэггүй
Туулын бургас устгаж, хурдны зам барих нь зөв, буруу эсэх талаар иргэдийг байр суурийг тодрууллаа.
Иргэд:
Туулын замыг дэмжихгүй байна. Ганц байгаа туул голоо бодсон ч, байгаль эх дэлхийгээ бодсон ч дэмжихгүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар усгүй болох гэж байна. Туул голоороо оролдох хэрэггүй.
Нийслэл хотод байгаа ганцхан усны үүсвэр туул гол юм. Тэгэхээр Туул гол нь байхгүй болчихоор энэ Улаанбаатар хот яах юм.
Туулын хурдны зам нь хаашаа явах, хэн ашиглах нь тодорхойгүй зам шиг санагдаж байна.
Мэргэжлийн байгууллагуудын судалгаа, шинжилгээ дээр тулгуурлаж хийгдэж байгаа ажил байх. Ямар үндэслэлтэй техник эдийн засгийн үзүүлэлт гарсныг би мэдэхгүй байна.
Тэнд маш олон инженерийн шийдлүүд байх ёстой. Тэр шийдлүүд байгаа юм уу, хэрэгцээ байгаа юм уу?
Байгаль орчинд үзүүлэх нөлөөнд олонх иргэд дургүйцэж байна. Энэ том ажлын сэтгэлийн хөөрлөөр, хэн нэгэнд таалагдах гэж хийх шаардлага байхгүй. Бүх зүйл нь шинжлэх ухааны үндсэн дээр хийгдэх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.