Үхрийн мах 1 килограмм нь 30000 төгрөг хүрч хонины мах 21000 төргөг боллоо
Улаанбаатар хотод өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага үргэлжилж байна. 2026 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.
Мах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхийн зэрэгцээ шатахууны үнэ ч тогтвортой байна.
Тухайлбал, үхрийн ястай махны үнэ нэг килограмм нь 26,515 төгрөгт хүрч, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өссөн байна. Харин үхрийн цул мах 30,417 төгрөгийн үнэтэй болж, долоо хоногийн дотор 200 төгрөгөөр нэмэгджээ.
Бусад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 7 хоногийн дундаж үнийг харвал:
Хонины ястай мах – 21,185 төгрөг
-Ямааны мах – 15,767 төгрөг
- Нэгдүгээр зэргийн гурил – 2,507 төгрөг
-Атар талх – 2,695 төгрөг
-Цагаан будаа – 4,966 төгрөг
-Өндөг – 612 төгрөг
-Сүү – 5,012 төгрөг
-Элсэн чихэр – 4,951 төгрөг
-Сонгино – 4,329 төгрөг
- Харин шатахууны хувьд АИ-92 бензиний үнэ 2,590 төгрөг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.