Д.Баясгалан: Элдэв хангай мэдэгдэл хийхээсээ өмнө баримтад тулгуурлаж ярихыг хүсэж байна!

Д.Баясгалан: Элдэв хангай мэдэгдэл хийхээсээ өмнө баримтад тулгуурлаж ярихыг хүсэж байна!
Ерөнхтий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Бодь" группын Д.Баясгалангаас 1,3 сая доллар авсан талаар мэдээлж, АТГ-т шалгуулахаар өгсөн. Үүний дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгч "Бодь"-ийн Баясгалангтай огт уулзаж байгаагүй хэмээн ярьсан юм. Тэгвэл өнөөдөр/2026.03.24/ "Бодь" группын Д.Баясгалан Ийгл ТВ болон Graph.mn сайтуудад онлайнаар ярилцлага өгчээ. Түүний яриаг тоймлон хүргэе. 
 
Бодь группын ТУЗ-ийн дарга Д. Баясгалан:
 
1. Б. Энхбаярт 1,3 сая доллар огт өгөөгүй. 2022 онд болсон нүүрсний сонсголд л очиж, асуултад нь хариулж байсан. Түүнээс өмнө болон дараа нь нэг ч удаа огт уулзаж байгаагүй. Хүнээр дамжуулж ч ярьж байгаагүй. Эсрэгээрээ Б. Энхбаяр над руу их дайрдаг хүн.
 
2. Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ манайд ажиллаж байгаагүй. Түүнтэй 11 тэрбумын гэрээ байгуулсан гэдэг нь огт үндэслэлгүй, худал зүйл.
 
3. А. Амундра манайд гүйцэтгэх захирал хийж байгаад 2020 онд ажлаасаа гарч Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон. Манайхаас дуртай явсан. Түүнээс хойш тэр хүний хийсэн ажлыг бм мэдэхгүй, надад ямар ч хамаагүй. Би хэнд ч үүрэг даалгавар өгдөггүй. Би өмнөөс нь тайлбар өгөх боломжгүй.
 
4. Тавантолгойгоос авсан 110 сая $ -ийг Бодь групп бэлнээр гаргаж нэр бүхий улс төрчдөд тараасан гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Ийм зүйл огт болоогүй. Тавантолгой Төмөр замын төслийн орлого зарлага бүгд тайлан баланс нь байгаа. Л.Оюун-Эрдэнэ үүнийгээ батлах хэрэгтэй! Элдэв хангай мэдэгдэл хийхээсээ өмнө баримтад тулгуурлаж ярихыг би хүсэж байна!
5. “Бодь” групп Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн Төмөр замын өртгийг 2 дахин нэмсэн гэдэг худал. 2013 онд батлагдсан 712 $ ийн төсвөөр 2019-2022 онд яг цагт нь бүрэн хийж хүлээлгэн өгсөн. Дараа нь манайд 213 сая $ ийн ажлыг нэмэлтээр өгч хийлгэсэн. Өмнө нь Засгийн газраас 278 сая $ энд зарцуулсан байсан. Гэхдээ овоолсон шороо гэж ярьдаг ч хаана ч овоолсон шороо байгаагүй. Сүхбаатар аймагт овоолсон шороог харуулсан юм билээ. Энэ төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт нэмэгдсэн. 2025 онд гэхэд 6 сая тн нүүрс энэ замаар экспортлогдсон. Өдөрт 8-10 цуваа вагон нүүрс гарч байна. Хэрэв энэ төмөр зам ашиглалтад ороогүй бол өнөөдрийн хил холболт, Харбины гэрээ аль нь ч ярих ямар ч боломжгүй байсан зүйл6
 
6. Бодь групп нэг л оффтейк гэрээ хийсэн. Тухайн үед манайхаас нүүрс авсан Хятадын компаниудын гэрээг оффтейк гэрээтэй хутгаж 20 гаруй гэрээ хийсэн мэтээр ярьдаг.
7. Нүүрсний үнэ тонн тутамдаа хэд байхыг манай компани тогтоодоггүй Монгол Улсын нүүрсийг худалдан авдаг Хятадын 4 том компани л үнэ тогтоодог. Хамгийн том нь болох Чалькотой манайхан үнээ тогтоосны дараа бусадтай нь ярьдаг. Манай компанийн Төмөр зам барьсан санхүүжилтдээ авсан 12 сая тонн нүүрсний тонн тутмын үнэ Хятадын Чалько компанийхаас хямд биш.
 
8. Ковидын үеэр зөвхөн Бодь группын нүүрс хилээр гарснаас валютын нөөц хомсдсон гэдэг худлаа. Ковидын үед Монгол улсын экспорт 0 болсон. Эрдэнэс тавантолгой жил илүү хугацаанд зогсонги байсан. Энэ үедээ хятадын нүүрс худалдан авагч 4 том компаниас урьдчилгаа мөнгө авч, дараа нь нүүрсээ гаргасан. Үүнтэй холбоотой.
 
8. Улс төрчид хувь хүн, хувийн компаниудыг ч хэрүүлдээ хутгаж, ор үндэсгүй гүтгэж байна. Эрүүгийн хуульд байсан гүтгэх гэмт хэргийн заалтыг Үндсэн хуулийн цэц дээр хүчингүй болгосон. Би гүтгэсэн гээд хууль хяналтын байгууллагад хандлаа ч шийтгэх хуульгүй болсон байна.
 
 
 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Х
хоног төөрүүлэгч…нь байна..оо 3 сар, 1 долоо хоног
ярьсан яриа нь … хаана байна… ? үзэе…сонсоё…мэдьеэ…?