Л.Ану-Үжин: Туулын хурдын зам бол 1-рт тархи угаалт, 2-рт мөнгө угаалт
Хотын засаглалын мэргэжилтэн, замын инженер Л.Ану-Үжингээс бид Туулын хурдны замын талаар байр суурийг нь сонслоо.
Өмнө нь та өөрөө хотод зам төлөвлөлтөөр ажиллаж байсан. Гэвч Туулын хурдны зам төслийг мэдээгүй байсан уу. Өмнө нь ярихгүй яагаад одоо ярьж байгаа юм бэ?
-Би саяхан гадаадад байж байгаад ирлээ. Хэд хоногийн өмнөөс сошиалаар мэдээлэл яваад байхаар нь энэ төсөл эхэлж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Энэ төслийг би өмнө нь зөндөө харж байсан. Гэхдээ хэзээ ч хэрэгжинэ гэж бодоогүй. Яагаад гэвэл хот дээр/НЗДТГ, НАЗХГ/ хэрэгжих эсэх нь тодорхойгүй маш олон төслүүд байдаг. Хэдэн зуун саяар нь ТЭЗҮ хийгээд орхичихсон хэдэн арван төрлийн метроны, Дунд замын гэх мэт төслүүд олон байдаг. Тэр болгоныг эхлээгүй байхад нь хэл ам хийх утгагүй шүү дээ.
Харин энэ Туулын хурдны зам эхлэнгүүт нь ямар ч хэрэгжих боломжгүй, үндэслэлгүй, үнэ өртөг нь ч байж боломгүй, бүх зүйл нь тодорхойгүй учраас үүнийг хэрэгжүүлж болохгйү гэж бодож байна.
Хамгийн чухал нь миний мөнгө шүү дээ. Би Улаанбаатар хотын иргэн учраас дуугахаас өр аргагүй.
Улстөрийн талаас нь би энэ төслийг маш том попрол, тархи угаалт, 2-рт асар их мөнгө угаалт явж байна гэж харж байна.
Нийслэлд байхдаа шууд хэлчихэж болохгүй маш олон төсөл рүү орж үзэж байсан. Гэтэл үүний цаана хүмүүс хоорондоо тохироод, мөнгө өгч авалцаад байж байдгийг маш олноор нь харж байсан. Тийм ч учраас би НЗДТГ-т ажиллах эрхгүй байдаг. Мэдэх ёсгүй зүйлсээ мэдчихсэн. Гарын үсэн зурах ёстой зүйл дээр нь зураагүй гэх мэт шалтгаанаар...
Цаад талд нь юу болж байдгийг мэддэг хүний хувьд энэ бол мөнгө угаалт...
Сэтгэгдэл (18)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.