Инженер Б.Аюурзана: Их хэмжээний модыг нь огтолж хаяснаар хөрсөнд чийг барих боломж буурч, Туул гол бүр илүү ширгэнэ
Туулын хурдны зам баригдвал Туул голд ямар нөлөө үзүүлэх талаар Усны барилга байгууламжийн инженерчлэлийн доктор Б.Аюурзанаас тодрууллаа.
Усны барилга байгууламжийн инженерчлэлийн доктор Б.Аюурзана:
-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчимд шииргэж байгааг ажигласан. Яагаад гэвэл бид Туул гоын доор байгаа гүний усыг авч хэрэглэдэг. Ингэснээр дээр байгаа ус нь ширгэдэг. Ялангуяа хавар бүр их ширгэдэг.
Тиймээс Туулын хурдын зам төслийн хүрээнд их хэмжээний модыг нь огтолбол хөрсөнд чийг барих боломж нь буурч, илүү их ширгэнэ гэсэн үг.
Тэнд хийгдэх барилга байгууламжийн нөлөөгөөр ямар нөхцөл үүсэх вэ?
-Би барилгын салбарын хүн учраас барилгын талбайд юу болдгийг гадарлаж байна. Тэнд маш их тоосжилт үүснэ, бохирдол бий болно. Хатуу хяналт тавьж чадахгүй л гэж харж байна. Голын голдирол дунд маш их машин техник, барилга байгууламж барина, түр зам барина гэх мэт маш их асуудал үүснэ.
Яг зам нь баригдлаа гэж тооцоход эко системд маш их сөрөг нөлөө үүснэ. Туул гол дагуу замын тулгуур тавьснаар голын голдирол өөрчлөгдөнө. Нэг хэсэг нь гүехэн болж лаг, хагшаас үүснэ. Нэг хэсэгтээ гүнзгий болно. Үүнээс болж далангаа хальж үерлэх магадлал нэмэгдэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.