Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болж бэлэгдэл буюу логог эцэслэн баталжээ

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болж бэлэгдэл буюу логог эцэслэн баталжээ

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн дөрөвдүгээр хурал боллоо.

8edf7e6e975141e0946d2aff90f84f9a

Хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, уриа, бэлгэдлийн загварыг эцэслэн батлах, Морин парад зохион байгуулах маршрут, хөтөлбөр, төсөв, Олон улсын морин уралдаан зохион байгуулах зам, маршрут, Олон улсын морин уралдааны журмын төсөл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирэх сэлгэх ажлын талаар болон асуудлын талаар хэлэлцжээ.

402e0934ba7d4bb5af8c43232c2e7989

Энэ үеэр “Дэлхийн адууны өдөр-2026” Олон улсын арга хэмжээний лого бүтээх уралдаанд нийт 30 уран бүтээлчийн 63 лого ирүүлснээс ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар Уран барималч А.Очирболдын "Тэнгэрийн хүлэг" бүтээл шалгарлаа. Тус “Тэнгэрийн хүлэг” баримал нь Монгол Улсын Төрийн сүлднээс санаа авч, морийг далавчтайгаар дүрсэлж тэнгэр өөд тэмүүлэх хүсэл, хийморийн дээд илэрхийллийг бэлгэджээ.

1b7f920278f941288f1abef0596681f9

Хуралдааны төгсгөлд Шадар сайд Х.Ганхуяг “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний батлагдсан уриа, бэлгэдлийн оюуны өмчийг шилжүүлэн авч, урилга, постер, дуу, дүрс бичлэг, кино, нэвтрүүлэгт ашиглах, гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж ажиллах, Олон улсын морин уралдаанд зохион байгуулах журмыг батлуулах, морин уралдаанд оролцох гадаад, дотоодын морьд, унаачдыг цахим системээр бүртгэх, Морин заслын эмчилгээний төвийн ажлын даалгаврыг боловсруулж, байршлыг сонгон газрын асуудлыг шийдвэрлэх зэрэг дэд ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.