Б.Баяраа: Л.Оюун-Эрдэнэ, Херо Баатар нар ёстой хүн чанаргүй өөдгүй эрчүүд болохоо харуулж, залуу хүний аминд хүрэх шахсан даа
Өмгөөлөгч Б.Баяраа Гэрэгэ таурын дээрэм, Л.Оюун-Эрдэнэ, Херо Баатар нар иргэн П.Хишигбаяр гэх залуугийн аминд хүрэх шахсан талаар өөрийн сошиал хуудасдаа нийтэлжээ.
Гэрэгэ тауэр-ийн 14 давхрын дээрмийн тухай:
-Энэ зүгээр нэг дээрэм байгаагүй ээ!
Улс төрийн өндөр албан тушаалтнууд хууль хүчний байгууллагыг ашиглан хэрхэн иргэдийг хонгилдож, ичгүүр сонжуургүй тонон дээрэмдэж байсны тод жишээ болсон Мэдэгдэл гаргасан П.Хишигбаяр гэх залууг хоол ундгүй бүтэн 19 хоног 461 хорих ангид хориод аминд нь хүрэх шахсан.
Чихрийн шижин хэв шинж II гэх хүндэрсэн хэлбэрийн өвчтэй хүн глютин ихтэй гурил, гэдэс дотроор хийсэн хоол идвэл шууд шок өгч ухаан алдаж унах, улмаар амь насаа алдах эрсдэлтэй байдаг. Гэтэл 461 хорих ангиас Солонгос улсын эмнэлгийн хяналтад эмчлүүлдэг гэдгийг мэдсээр байж Монголын и-баримтгүй солонгос эм нэвтрүүлэхгүй гээд эмийг нь хорих ангид оруулаагүй. Өмнө нь эм уухгүйгээр эмчилгээний бус хоол идээд 2 удаа инфакт болж байсан тул арга буюу хоол идээгүй юм.
Хууль зүйн сайдын хэлсэн хуурай өлсгөлөн гэдэг нь бага зэрэг ташаа мэдээлэл бөгөөд бодит байдал дээр хорих ангийн хоол идэж шоконд орсноос амь насанд арай аюул багатай арга болох хоол идэхгүй байх арга замыг аргагүйн эрхэнд сонгосон байдаг. Ингээд 19 хоногийн турш хоол идээгүй тул суллагдахын урд өдөр ухаан алдаж унасан байдаг. Хамгийн өөдгүй нь хялбар ажиллагааны 7 шүүгчийн нэг нь ч цагдан хориог өөрчлөөгүй төдийгүй зарим нь өөрөөсөө зайлуулах зэргээр бултсан байдаг юм.
Иргэн П.Хишигбаярыг цагдан хорихын тулд прокурор нь шүүх хурал дээр "ар гэрээсээ хоол зөөлгөж идэж байгаа" гэж ичихгүй худал ярьж байсныг бас сануулья Сүүлд цагдан хорьсон гэх үндэслэлийг хараад би өөрөө шоконд орох шахсан даа.
Иргэн П.Хишигбаярыг цагдан хорихын тулд прокурор нь шүүх хурал дээр "ар гэрээсээ хоол зөөлгөж идэж байгаа" гэж ичихгүй худал ярьж байсныг бас сануулъя. Сүүлд цагдан хорьсон гэх үндэслэлийг хараад би өөрөө шоконд орох шахсан даа Эцэст нь Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын ерөнхий прокурорын гарт нь захидал бичиж, энэ хүний амь нас эрсдвэл мэдээгүй гэж хэлэх эрхгүй шүү гэдгийг сануулж, хэвлэлийн хурал зарлахаа мэдэгдсэнээр баасан гаригийн орой ажил тарсны дараа шүүгчээ дуудаж, прокурор саналаа өгснөөр миний бие 461 дээрээс цахимаар орж цагдан хорих арга хэмжээг өөрчилсөн байдаг юм. Хэдэн адсаганаас болж хүний аминд хүрэх нь ээ гэдэг шиг энэ 14 давхрын байрнаас болж Л.Оюун-Эрдэнэ, Херо Баатар нар ёстой хүн чанаргүй өөдгүй эрчүүд болохоо харуулж, залуу хүний аминд хүрэх шахсан даа, хөгийн новшнууд!
За энэ хоригдох хугацаанд нөгөөх алдарт 14 давхрын өмчлөх эрхийн гэрчилгээ Херо энтертайнментын нэр дээр шилжиж, гэрээн дээр Л.Оюун-Эрдэнэ, Херо Баатар нарын гарын үсэг дурайх болно. Харин Авлигатай тэмцэх газар гэрээний эх хувийг Хишигбаярын талаас хураан авч улсын бүртгэл, нотариат дээр үлдэх хувийг хэнд ч задруулахгүй байхыг үүрэг болгож, тэр бүү хэл гэрээний хуулбарыг авах хүсэлт өгвөл АТГ-д даруй мэдэгдэхийг үүрэгдээд явна. Л.Оюун-Эрдэнэ ид хаан байсан үе болохоор АТГ хүртэл бүрэн кастоди үйлчилгээ үзүүлж байсан үе.
Угаасаа АТГ болвоос дарга нарын гар хөлийн үзүүрт гүйж үеийн үед улс төрийн цагдаа хийж явсны нэг жишээ энэ л дээ, энэ байгууллагад хариуцлага тооцох цаг болоод удаж байгаа!!! За тэгээд дээрэм үүгээр дуусахгүй цааш үргэлжилж гэр бүл, эхнэр хүүхэд, дүү нар луу хилс хэрэг тохох ажиллагаа нь халдварлаж эхэлсэн дээ. Иргэн Хишигбаяр 19 хоног хоолгүй хоригдоод бие нь муудаж Солонгос улс руу ээлжит эмчилгээ, хуваарьт үзлэгтээ орохоор хилийн хоригоо цуцлуулахтай зэрэгцэж эхнэр болон эхнэрийн төрсөн дүү дээр эрүүгийн хэрэг үүсгэх болно. Энэ талаар би тухайн үед шүгэл үлээж байсныг фейсбүүкээс доор орууллаа.
Өнөөдөр Авлигатай тэмцэх газар Гэрэгэ тауэр-ийн 14 давхрын дээрмийн хэргийг шалгах юм гэнээ, ёстой нохой долоо.
Өөрсдөө улс төрчдийн даалгавраар гэмгүй иргэдийг хонгилоор гулдчиж, дээрэмдэх ажиллагааг гардан гүйцэтгэчхээд өнөөдөр өөрөө өөрийгөө шалгана гэж ямар юм байдаг юм. Бид ч тэдэнд итгэж хохирогчоор мэдүүлэг өгөхгүй ш дээ.
Эцэст нь энэ кэйс Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө ямар ч баталгаагүй эмзэг хэврэг байгааг бэлээхэн харуулж байна даа. Багахан улс төржиж, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлж чадах эсэхийг харах л үлдэх шив, гэжээ.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.