АН-ын ахмад гишүүн Батсүх: Ардын намаас очиж хүн гуйх, худалдаж авах хэмжээндээ тулсан уу, О.Цогтгэрэл дарга аа?
Ардчилсан намын дотоод сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Гэвч энэхүү дотоод сонгуульд АН-ын гишүүн бус хүмүүс болон МАН-ын гишүүд дэмжигчид олноор ирж санал өгч, сонгууль хууль бус болсон байна. Тиймээс дотоод сонгууль нэр дэвшигчид АН-ынхаа Хяналтын хороонд сонгуулиа хүчингүй болгож, дахин явуулахыг шаардсан бичиг гардууллаа.
АН-ын ахмад гишүүн Батсүх:
-Би 1990 оноос хойш өөрийн итгэл үнэмшил, оюун ухаан, нөөц боломжоо дайчлан өдийг хүртэл явж ирлээ. Намайг өдигй хүртэл явуулсан зүйл бол үзэл баримтлал, итгэл үнэмшил маань юм. Монголын ардичллыг хамгаалах ганцхан инстутици нь АН гэж итгэж ирсэн юм.
Гэвч 35 жил ялагдаад, гудамжинд гардаг ч бай тэр үед нь АН-даа үнэнч байсан сүүлчийн хэдэн хүмүүсээ намаас шахан гаргах арга хэмжээ болж байна.
Загас толгойноосоо өтдөг. АН-ын удирдлага, О.Цогтгэрэл, удирдлагын систем нь цаашаа явах болможгүй болжээ. Өнөөдөр Ардын намаас дотоод сонгуульд нь орж ирж санал өгдөг болтлоо нь доройтжээ. АН түүхэндээ муу ч, сайн ч ийм зүйл тохиолдож байсангүй. Ардчилсан нам байхгүй болсон байна.
Ардын намын гишүүний батлахтайгаа, төр захиргаанд ажилладаг, ардын намын манкурт боолууд АН-ын дотоод сонгуульд орж ирж санал өгч байна шүү дээ. Хорооноос явуулсан гээд улайрч дайрч байгаад саналөгч байна шүү дээ.
Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр АН-ын ялзрал толгойдоо байсан бол одоо үндсэн сууриндаа очжээ.
Тухайлбал, БЗД-т л гэхэд мнай АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн А.Ганбаатар үеэлтэйгээ нийлж Ардын намаас хүмүүс авчраад, дотоод сонгуулийг тоглоом болголоо.
Нийслэлийн АН-ын дарга байсан Т.Батцогт Ардын намтай нийлж хуйвалддаг хулгайx, луйварчин болжээ. Би Батдэлгэрийг дэмждэг байлаа. Гэтэл тэр хүн өөрийг нь дэмждэг цөөн хэдэн нөхдөө хаяад, ганцаархнаа Ардын намд алба хашиж байна. Ичих ч үгүй би АН-ын дарга хэвээрээ, тамга нь надад байна гэж ярьж байна.
Ардын намаас очиж хүн гуйх, худалдаж авах хэмжээндээ тулсан уу, О.Цогтгрээл дарга аа?
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.