Авлигын замаар олж авсан хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг яаралтай горимоор оруулж ирэхийг Ерөнхий сайд даалгажээ
Төрийг хохиролгүй болгох, зориуд “үнэгүйдүүлсэн”, царцаасан хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрсөн байна.
Энэ хугацаанд Ажлын хэсгийн үр дүнд 120 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан сайн мэдээтэй ч нийт авлагын хэмжээтэй харьцуулахад хангалтгүй гэж үзэж байна.
Тиймээс авлигын замаар олж авсан хөрөнгийг хураах тухай өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр хандах,
Өр төлбөрт тооцож авсан обьектуудад зах зээлийн үнэлгээ хийх, хохирол барагдуулах, худалдан борлуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа.
Авлигын замаар олж авсан хөрөнгийг хураах тухай өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр хандахыг Ерөнхий сайд Ажлын хэсэгт даалгасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.