Ц.Оюунгэрэл: Туулын хурдны зам мөнгө угаах гэсэн хэдэн дарга нарт л ашигтай
Туул голоо аврах иргэдийн жагсаал гурав дах өдрөө үргэжлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан, Байгаль орчны сайд асан Ц.Оюунгэрэлээс бид Туулын хурдын зам, Туул голыг хамгаалахтай холбоотой асуудлаар байр суурийг нь тодруулсан юм. Түүний хувьд дөрвөн жилийн өмнө Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл Тулу голын даланг нурааж, гүүр тавьсан шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд НЗДТГ-ын энэ шийдвэр буруу гэдгийг шүүх тогтоосон байдаг.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
Нийслэлийнхэн үерийн даланг нурааж эвдэх нь буруу гэдэг нь шүүхээр 4 жил яваад шүүхийн шийдвэр гарсан. Х.Нямбаатар Туулын даланг эвдсэн шүүхийн шийдвэр биелүүлээгүй байж одоо тэр чигт сүйтгэх гэж байна. Х.Нямбаатар нь гол үүргээ биелүүлэхгүй байна.
Туул голын онцгой хамгаалалтын дэглэмийг сахиулах ёстой. Улаанбаатар хотыг иргэдийг гамшгаас хамгаалах үүрэгтэй. 1966 оны гал морин жилд маш их хэмжээний үер болж байсан түүхтэй.
Үер 60 жилд нэг удаа тохиолддог гэж ярьдаг. Хэрвээ энэ жилд тохиолдвол Х.Нямбаатар үерийн далангаа нураасан учраас Улаанбаатар хот тэр чигэээр аюулд орох эрсэлд ороод байна. Үүн дээр Шадар сайд Х.Ганхуяг анхаарал хандуулах хэрэгтэй.
Бургас маань энэ Улаанбаатар хотын үерийн хүчийг сааруулж байдаг. Бүх бургасыг тайрснаар үер болох эрсдэл нэмэгдэж байна. Туул гол дагуу амьдарч буй иргэд үерийн аюул, хүүхдүүдийн өсөж торних орчин, дуу чимээний бохирдолд орж байна.
Улаанбаатар хотын бүх түгжрэл хотын төвөөр байдаг. Тэгэхэд түгжрэлээс 3км зайд зарцуулах нь ямар ч үр дүнгүй юм. Эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй, зөвхөн дарга нарын мөнгө идэж, сонгуулийн мөнгө босгох гээд сууж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.