Б.Гантулга: Хэдхэн бургасны хэрэг гэж үү?

Б.Гантулга: Хэдхэн бургасны хэрэг гэж үү?
Иргэн Б.Гантулга Туулын бургасыг хядаж байгаа асуудлаар асуулга бичжээ. 
 
Тэрээр, 
Гол бүрийн гидрогеологийн тогтоц өөр боловч, манай Туул гол эхний зураг дээрх Амазон мөрнийх шиг бүтэцтэй гэж гадаргын болон гүний усны мэргэжилтнүүдтэй хэдэн жил хамт ажиллахдаа ойлгож авав.
 
За эрсдэлүүдийг нь жагсаая.
 
1. Улаанбаатар хот Туул голын шурган орж тэжээдэг гүний усны ордоос унд болон хэрэглээний бүх усаа авдаг. Маш эмзэг тогтоцтой тул 32 км урт, маш хүнд жинтэй гүүрэн байгууламж гэмтээж, бохирдуулах магадлалтай. Гүний ус нэг бохирдвол бараг цэвэрших боломжгүй. Европт тийм байдалд хүрсэн хот маш олон бий.
 
2. Голын гадаргын усны голдиролд өөрчлөлт орохыг бас хэн ч үгүйсгэж чадахгүй. Нэн ялангуяа тууш цувруулсан энэ олон баганын нөлөөг маш олон хэлбэрээр компьютерын симуляц тооцоонд оруулж үзэх шаардлагатай. Шилжвэл цааш биш, нааш л явна. Түүхэндээ Туул голын голдирол яаж өөрчлөгдөж байсныг мэргэжилтнүүд зураад үзүүлнэ дээ.
 
3. Голын дагуу баруун, зүүнээс орж ирдэг агаарын урсгал бохирдвол, хотын агаарын чанар улам доройтох болно. Хэт өндрөөс машины утаа маш хүчтэй тархах магадлалтай. Яг тоос сорогч шиг үйлдэл. Бас л симуляц загвараар харуулна.
 
4. Гүүрэн байгууламжийн сүүдэр нь усны болон ногоон бүрхэвчийн чанар, мөн бичил биетний бүтцийг дордуулахаар байна. Дуу чимээний бохирдол гээчийг энд дурдсан ч үгүй.
 
5. Энэ төсөлд зориулан байгуулсан мэт харагддаг энэ хятад компани цаашид гүүрний баганууд хөдөлгөөнд ороод эхлэхэд аль эрт татан буугдсан байвал яах вэ? Голын хөндлөн барьсан цөөн багана нэгнийхээ динамик өөрчлөлтийг шилжүүлж үүргээ гүйцэтгээд байдаг юм. Тууш олон багана надад үнэхээр хүнд санагдаад байна шүү.
 
6. Эцэст нь, энэ байгууламж ямар ч эстетикгүй, брутализм ханхлуулсан нэг л муухай энергитэй харагдаад байна.
 
Усны Доржууд ах нарыгаа ямар их үгүйлж байна аа?
1fb775c05af24e6c9865eba127d49df8
 
 
 
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.