80 ОРЧИМ ОРТОЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛНО

80 ОРЧИМ ОРТОЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛНО

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдэд сэргээн засах тусламжийг илүү ойртуулах зорилгоор баригдаж буй 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилгын ажил үндсэндээ дуусч, улсын комисс ажиллахад бэлэн болжээ.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах уг барилга нь зоорьтой, таван давхар бүтэцтэй бөгөөд 48х16 метрийн хэмжээтэйгээр төлөвлөгдөн баригдсан байна. Мөн гадна талбайд автомашины зогсоол, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэж өгсөн нь онцлог юм.

Одоогийн байдлаар нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвд жилдээ ойролцоогоор 600 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. Харин 80 ортой шинэ барилга ашиглалтад орсноор жилд 3200 орчим хүүхдэд хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэх аж. Барилгын гүйцэтгэгчээр “Элбэггүн” ХХК ажилласан бол нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хариуцан хэрэгжүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.