ЦЕГ: Нэгүүн.мн сайтын сэтгүүлчид иргэний эмзэг мэдээллийг түгээнэ хэмээн 30, 50 сая төгрөг авсан нь тогтоогдсон

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд Нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг шалгахаар саатуулсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газарт дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэр:

Бичлэг үзэх:

2026 оны 2-р сарын 26-ний өдөр иргэн Д-гээс Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний хувийн мэдээллийг тараана гэж сүрдүүлж 50 сая төгрөг авсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Уг мэдээллийг бүртгэж аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад мөрдөн шалгах явуулахад Нэгүүн.мн сайтын нэр бүхий сэтгүүлч нь иргэн Д-г сүрдүүлж 50 сая төгрөг авсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Уг мөрдөн шалгах ажиллагааны хэрэг бүртгэлийг прокурорт хянуулж хэрэг бүртгэлийн дугаарын авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

2026 оны 2-р сарын 27-ний өдөр иргэн Ж-гээс Нэгүүн.мн сайтын нэр бүхий сэтгүүлч бидний хууль ёсны ашиглах сонирхолд халдах, нэр төрд халдах мэдээллийг удаа дараа нийтэлж бэлэн мөнгө өгөхийг шаардсан гэх гомдол ирсэн. Уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Ж нь арилжааны банкнаас 30 сая төгрөг авч Нэгүүн.мн сайтын сэтгүүлчид өгсөн мөн тогтоогдсон.

Нэгүүн.мн сайтад нийтлэгдсэн өрөөндөө шээж байгаа алба хаагчтай ямар холбоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.