О.Баасанхүү: Монгол Улсын ерөнхийлөгч хувь хүнтэй холбоотой хууль санаачлах нь нээлттэй

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг өргөн барьсан талаар хуульч О.Баасанхүүгээс байр суурийг нь тодрууллаа.

О.Баасанхүү:

Бичлэг үзэх:

Ерөнхийлөгч гэдэг нь нэг хүн биш бүхэл бүтэн институт байгаа. Институтийн зүгээс үндсэн хууль, бусад хуулиа хараад хууль санаачлах эрхийн хүрээнд хууль өргөн барьсан гэдэгт би эргэлзэхгүй байна.

Хэрвээ үндсэн хууль зөрчиж, эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн байна гэж үзэж байвал үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах нь нээлттэй.

2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн нь тангаргаасаа няцах, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна гэдэг заалт орж ирсэн.

Ёс зүйн зөрчил гэдэг нь хуульчилсан зүйлийг хэлж байгаа юм. Тэгэхэд дүрэм зөрчвөл эгүүлэн татна гэхээр уурлаад байх юм.

Үндсэн хуулийн 26-р заалтад Монгол Улсын ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй гээд заасан байгаа.

УИХ-ын дэг, хуралдаан буюу үйл ажиллагаатай холбоотой хууль санаачилж болохгүй гэж заасан. Ерөнхийлөгч хувь хүнтэй холбоотой хууль санаачлах нь нээлттэй.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.