Иргэд: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг дэмжиж байна

Иргэд: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг дэмжиж байна

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг өргөн барьсан талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

Иргэд:

Бичлэг үзэх:

УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах нь зөв. Энэ хууль өргөн барьсантай холбоотойгоор гишүүд эвлэлдэж чадахгүй үзэж тарж байна. Ард түмний асуудлыг ярьж байхад ингэж бужигнаж байсныг би мэдэхгүй байна. Одоо үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л үзэлцэж байна.

Хамгийн түрүүнд Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа нарын гишүүдийг татах нь зөв. Улсаас мөнгө идээгүй ч ёс зүйн хувьд үлгэр дуурайлал өгөх хүмүүс харилцаа хандлага дээрээ анхаарах ёстой.

Сонгуулийн өмнө ард иргэдээс санал авахдаа юу ярьж, юу амлаж гарж ирдэг билээ. УИХ-ын гишүүнийг тангараг гэж байгаа түүнийг зөрчвөл эгүүлэн татах л хэрэгтэй.

УИХ-ын гишүүдийг ард түмэн үлгэрлэн дуурайж, төрийг авж явна гээд сонгосон байхад ёс зүйгүй үг, үйлдэл гаргах нь эгүүлэн татах шалгаан юм.

Энэ хууль гарснаар хариуцлага сайжирна. Одоогоор дэндүү хариуцлаггүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.