Мисс Ё.Нямжав: ҮЦХ-д барилга бариулахгүй гэсний төлөө намайг ажлаас халлаа

Мисс Ё.Нямжав: ҮЦХ-д барилга бариулахгүй гэсний төлөө намайг ажлаас халлаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, мисс Ё.Нямжав ажлаас халагдсан талаараа бичжээ.
 
 
Тэрээр, 
-НЗДТГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга утасдаж, өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгааг дуулгалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэснээрээ сар гаруйн өмнөөс би томчуудынхаа нүдэнд торсон хог болсон.
ҮАБЗ-өөс энэ асуудлаар намайг саяхан дуудаж уулзсан. Бичгээр байр сууриа өг гэсэн. Би өгсөн. Цагаан сарын дараа НЗДТГ-ын дарга Оюунчимэгтэй уулзахдаа энэ талаар хэлсэн, бичгийг өгсөн. Тэр үед шийдвэр хэрэгжүүлээгүй, даалгавар биелүүлээгүй үндэслэлээр чөлөөлөгдөх болсоноо ойлгосон.
 
Харамсах зүйл алга аа. Хог шиг торсон хэн нэгэн явж болно. Харин асуудлаа эргэж хараасайдаа, томчууд маань. Нийслэлд ганцхан томоохон, чухал байршилтай хүрээлэнгээ ногооноор нь аваад үлдчих сэтгэл ганц хүнд ядаж үлдээсэй билээ.
Дөрвөн үндэслэл бүхий бичиг ҮАБЗ-д гаргаж өгсөнөө энд орууллаа, гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.