Л.Мөнхбаясгалан: Хүүхэд дээрэлхэдэг хүүхдүүдэд ял өгөөд, ялыг нь хойшлуулж байгаад насанд хүрэхээр нь эдлүүлж болно
Өргөдлийн байнгын хороон дээр үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Мөнхбаясгалан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нарын илэрхийлссэн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
Зохион байгуулалттайгаар, санаатайгаар, бүлэглэн харгисаар дарамталж байгаа хүүхдүүдийн талаар ярьж байна. Тэрнээс хүүхдийн гэнэн цагаанаар хийсэн алдаан дээр нь дөрөөлөхгүй.
Тэдгээр хүүхдүүдэд ял өгөөд ялыг нь хойшлуулж байгаад, насанд хүрэхээр нь эдлүүлж болно. Яг одоо хийгээд өг гэж байгаа юм биш.
Энэ дээрэлхэлт 16-аас дээш, 14-өөс доош насныхан гэж хоёр хуваагдаад байна. Энэ хүүхдүүд насанд хүрэхээрээ дахиад гэмт хэрэг үйлдэж байна. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, дарга нарын хүүхдүүд хүн зодож гэмтээчхээд хилийн хориг тавиулж байгаа л торгуулаад салаад байдаг байж болохгүй.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Энэ үйлдэл нь ямар нэг ял шийтгэлгүй биш. Заналхийлэх, бусдыг амиа хорлоход хүргэх, танхайрах, бусдын биед гэмтэл учруулах гэж гэмт хэргүүд байгаа. Үе тэнгийн дээрэлхэлт гэж гэмт хэргийг эдгээр гэмт хэргүүдтэй ял шийтгэлийн бодлого нь яаж давхцаж явах, бусад улс орны туршлага байна уу. гэдгийг судалж үзэж ярих ёстой гэж байгаа юм.
Би хүүхдийг шоронжуулахын эсрэг байдаг.
Л.Мөнхбаясгалан:
Би хүүхэд шоронд хий гэж хэлээгүй... Насанд хүрэхээр нь гэж хэлсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.