С.Амармандах: Одоогийн залуус эх орноо битгий хэл бие биенээ ч хайрлахгүй байгаа нь харамсалтай
“Монгол эр хүн” үндэсний III чуулганд оролцож буй Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа, МУГЖ С.Амармандар нараас Монгол эр хүн ямар байх ёстой талаар байр суурийг нь сонслоо.
Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа:
-Монголчууд бидний түүх бол эр хүн, морь хоёрын түүх юм шиг байгаа юм. Бидний эцэг өгөд ямар ч тэнхээтэй, ухаантай эрчүүд байсан юм бэ дээ гэж бодохоор...
Орчин үеийн эрчүүд нэг л санаанд хүрэхээгүй болжээ. Та бүхэн хараарай, их дээд сургуульд суралцаж байгаа, арван жилийн сургуулийн хөвгүүдийн байдлыг харахаар охидоосоо жаахан хоцорч байна уу даа. Үүнийг Монгол Улсын Ерөнхйилөгч олж харж энэ арга хэмжээг зохион байгуулж байна гэж бодож байна. Монгол эр хүн өрхийн тэргүүн, төр нийгэмдээ тодорхой үүрэг гүйцэтгэдэг, үр хүүхдэдээ үлгэр жишээ байх ёстой.
Одоо өсөж буй хүүхдүүдийн ирээдүй аавын харцнаас, хэлэх үгнээс ихээхэн шалтгаална даа.
МУГЖ С.Амармандах:
-Өмнө нь биднийг дэлхийн талыг эзэлсэн байлдаанч түмэн олноор боддог байсан. Тэгвэл одоо суу билигт Чингис хааны залгамж хойч бид төр улс, түмэн олноо дээдэлдэг, уул усаа хайрладаг байх ёстой.
Одоогийн залуус эх орноо битгий хэл бие биенээ ч хайрлахгүй байна. Ахан дүүсээ хайрлахгүй байна. Тиймээс дүү нар минь биенээ хайрлаарай гэж хэлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.