А.Амартүвшин: 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулна

А.Амартүвшин: 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, он дамжин хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, нийслэл дэх газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар хэлэлцлээ. 69b8c7650e1ea02d0ac503e0 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай 33 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх асуудлаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өглөө. 2026 онд нийслэлийн Боловсролын салбарт барилга, байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс он гарснаас хойш 4 сургууль, 2 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 9 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ.

Харин 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай 33 сургууль, цэцэрлэгийн барилга байна.

Эдгээр барилгын ажлыг хурдасгах зорилгоор ажлын хэсэг байгуулагдаж, сүүлийн гурван жилд 9 сургууль, 2 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор буюу нийт 12 барилгыг ашиглалтад оруулаад байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийн барилгын 3 нь шүүхийн маргаантай, 7 нь хөрөнгө шаардлагатай байгааг хэллээ.

69b8c7530e1ea02d0ac503df Хотын дарга Х.Нямбаатар 2026, 2027 онд бүх эхэлсэн сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж дуусгахыг үүрэг болголоо. Цаашид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэж, харин сургалтын чанар, хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөлд илүүтэй анхаарах хэрэгтэй. Англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, сургуулиудад спорт цогцолборуудыг барих хэрэгтэйг хотын дарга Х.Нямбаатар онцолсон юм.

Нийслэлийн боловсролын салбарт 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар нэмэгдсэн.

2020-2024 онд 45 сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 27,658-аар нэмэгдсэн. 2020-2024 онд 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 2,240-өөр нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод зөвхөн 2025 онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга ашиглалтад орсон. Ингэснээр 2025 онд нийт 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна.

69b8c7d70e1ea02d0ac503e2

69b8c7e50e1ea02d0ac503e3 69b8c7ee0e1ea02d0ac503e4

69b8c7f10e1ea02d0ac503e5

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.