С.Бямбацогт: Эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга байснаар улс орон хохироод, ажил гацдаг зүйл байхгүй. АН-ын бойкот бол шалтаг
УИХ-ын хаьрын чуулган эхэлсэн эхний өдөр УИХ дахь АН-ын бүлэг бойкот хийж, УИХ-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаасаа буух хүртэл чуулгандаа суухгүй хэмээн мэдэгдсэн. Уг асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт
-УИХ-ын дарга эрх баригч намын дарга байсан тохиолдол өмнө нь зөндөө байсан. Үүнээс болж ард түмний эрх ашиг хохироод, ажил гацаад байсан зүйл урд өмнө нь байсан уу, үгүй юу би бол мэдэхгүй байна. АН-ын энэ бойкот бол шалтгаан биш шалтаг гэж харж байна.
Ардчилсан нам дотроо асуудал ихтэй байгаа учраас УИХ-ын үйл ажиллагааг саатуулах нь тэдний намд ашигтай юм болов уу л гэж харж байна.
Ер нь УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах талаар МАН-ын бүлэг ярилцлаа.
УИХ-ын гишүүд чуулганы болон байнгын хорооны ирцэнд орчихдог, тэгээд гараад явчихдаг. Тэгээд хурлаа таслаад алга болдог. Үүнээс нь болоод эсрэг санал өгсөнд тооцогдоод яваад байдаг. Эс үйлдлээрээ хурал тасалдуулж, саатуулдаг байдлыг хариуцлагажуулах шаардлагатай.
Мөн ямар нэг ажлын хэсэгт ордог. Гэхдээ ажлын хэсгийн хуралдаа нэг ч удаа ирдэггүй. Тайлан тавих болохоороо маш олон ажлын хэсэгт ажилласан, ажил хэрэгч гишүүн болж харагддаг. Үүнийг бас өөрчлөх ёстой. Ажлаа хийхгүй бол ажлын хэсгээс гаргадаг байх хэрэгтэй.
Бөөн юм болж байнгын хороонд орчихоод хуралдаа суудаггүй, баахан олон хуулийн төсөлд нэрээ бичүүлчихээд ажлаа хийдэггүй гишүүдийг тэндээс хасдаг байх, хариуцлагажуулах ажлууд хийх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.