Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, БШУ-ны сайд П.Наранбаяр нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, БШУ-ны сайд П.Наранбаяр нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэд чөлөөлөгдөх болсон шалтгаанаа ийн тайлбарлав.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Би ямар ажилласан талаараа дараа нь ярина. Би өөрийгөө сайн, муу гэж дүгнэх нь ёсзүйгүй. Ямар салбар хүлээж аваад, ямар болгосноо ярина. Би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
БШУ-ны сайд П.Наранбаяр:
-Би өөрийн хүслэтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Шүүмжлэлийг хүлээж аваад, ажилдаа тусгаж байх ёстой. Бид Боловсролыг дэмжих жил болгож зарлууллаа. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 1,1 их наядад хүргэлээ. Багш, ажилчдын суурь цалинг 50 хувь нэмж чадлаа. Сургуулийн өмнөх хөтөлбөр, төлөвлөгөөг баталж чадлаа. Багийн бага сургууль байгуулагдлаа. Төвлөрлийг сааруулах бодлого нэлээн явууллаа. Ямар ч байсан ажил урагшилсан. Гэхдээ янз бүрийн шүүмжлэл гарч байсныг хүлээн зөвшөөрнө. Тэр болгонд хариу өгөөд, хэрэлдээд байх хэрэггүй. Зарим нь ч зохиомол, гүтгэлгийн шинжтэй байдаг юм билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.