Б.Энхбаяр: Нийслэл баялгийн хараал болсон. Хаана их мөнгө цутгана тэнд авлига, эрх мэдлийн тулаан нүүрлэдэг
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" ярилцлагад орох үэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь групп"-ээс 500 мянган долларын хахууль авсан гэж ярьсан байдаг. Уг асуудалд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тайлбар өглөө. Энэ үеэр НЗДТГ-ын төсвийн талаар ноцтой тайлбар өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Л.Оюун-Эрдэнийн дотор 2-3 хүн байх шиг байна. Намайг 6 орчим тэрбум төгрөгийн хахууль авсан гэж яриад байна. Тэр үед өөрөө ерөнхий сайд байсан. Өөрийнх нь харьяа цагдаа, АТГ нь байна шүү дээ. Ийм хэмжээний хахуулийг Хуульзүйн сайд нь авсныг мэдсээр байж нуугаад байсан гэсэн үг үү?
Намайг Голомт капитал гэдэг компаниас хахууль авсан тухай яриад байна. Гэтэл би Голомт капитал гэдэг талбайн урд талын оффист "төмөр замын" Удаанжаргал, Ганхуяг нар өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж 10 гаруй оффис авсан талаар нотолж ярьсан. Би нүүрсчид авлига авсныг нотолж ярьсаар байтал намайг авлига авсан гэж яриад байх нь ямар ч логикгүй шүү дээ.
Намайг Бодь группын оффтэйк гэрээг нуусан гээд байх юм. Энэ Оюун-Эрдэнэ чинь өөрөө 4 оффтэйк гэрээг нь байгуулсан шүү дээ.
-Нийслэл баялгийн хараал болсон. Хаана их мөнгө цутгана тэнд авлига, эрх мэдлийн тулаан нүүрлэдэг. Хэмжээ, хязгааргүй, улсын төсөвтэй дүйх хэмжээний мөнгө зарцуулдаг. Тусвөө жилд 3-4 удаа тодотгодог.
Хуульзүй, дотоод хэргийн харьяа хил, цагдаа, шүүхийн шийдвэр, эмнэлэг, сургуулийн жилийн төсөв 40 гаруй тэрбум байхад зөвхөн нийслэлийн Гэмт хэргээс зарцуулах төсөв 60 тэрбум давчихсан явж байна шүү дээ. Юу хийгээд байна вэ?
Л.Оюун-Эрдэнэ таныг АТГ-т өгнө гэж байна?
-Чадахгүй. Өөрөө өөрийнхөө ярьж байгааг нотолж чадахгүй. Энэ гүтгэлэг хийгээд байгаагаа мэдэж байгаа этгээд. Надад авлига өгсөн гээд байгаа компанин нь мэдэгдэл гаргасан юм билээ. Харьяаллаараа цагдаа биш АТГ шалгах асуудлыг яриад байна билээ. Бич өөрөө очиж мэдээлэл, тайлбар өгнө.
Таныг маш их хандив авсан гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн ярьсан?
-Энэ Л.Оюун-Эрдэнэ гэж хүний мөнгөний баримжаа алдагдчихсан. Ямар хэмжээний мөнгөний тухай яриад байгаагаа өөрөө мэдэж байна уу, үгүй юу? Өмнө нь 50 саяын торгуулийн тухай ярьж байсан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.