БЗД-ийн засаг дарга Г.Жаргалсайхан: Бид төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах үүргийн хүрээнд ажилладаг
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.03.16/ мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан:
Тухайн жагсаалд оролцсон иргэд, ИТХ-ын төлөөлөгч нарт 30 сая төгрөгийн тэтгэмж, урамшуулал одлгосон асуудал огт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье.
Мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 30 сая төгрөгийн урамшууллыг хэрэгжүүлсэн.
Үүнтэй холбоотой 750 сая төгрөгийн асуудал яригдсан. Нийтдээ 21 албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр байрны урьдчилгаа болон урамшуулал олгосон.
Бид төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах үүргийн хүрээнд ажилладаг. Үүний дагуу байрны урьдчилгаа олгох, тогтвор суурьшилтай ажиллах боломжтой мэргэжлийн боловсон хүчнийг дэмжих зорилгоор 30 сая төгрөгийн урамшууллын бодлогыг хэрэгжүүлж байгаа” гэв.
Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс жил бүр Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг дүүргүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай танилцан хяналт шалгалт хийдэг байсан гэдгийг дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.