Баримт_хураангуй: Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн сум буюу Ерөнхийлөгчийг импичмент хийх оролдлого...
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” ярилцлагад орж, 5:47 минут ярьсан ярианы гол агуулга юунд чиглэж байгааг дүгнэж үзье.
Гэхдээ ингэж Ерөнхийлөгч рүү чиглэх болсон нь хэд хэдэн үндэслэлтэй.Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм" ярилцлагад орох болсон хамгийн том зорилго нь Ерөнхийлөгч Р.Хүрэлсүх рүү чиглэхэд оршиж байсан гээд ерөнхийд нь дүгнэж болохоор байв.
1рт, Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Херо Баатарыг ТЕГ-аас яллагдагчаар татан, шалгах тухай тогтоол гарсан. Херо Баатарыг шалгах асуудлыг тэд Ерөнхийлөгч рүү чиглүүлэхээр шийджээ.
2рт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, ёсзүйн асуудал гаргасан гишүүдийг эгүүлэн татах заалт оруулахаар санаачилснаа зарласан. Уг хуулийг “Парламентын дархалааг сулруулж, Ерөнхийлөгч өөрөө хамгийн хаан болох гэсэн санаа” хэмээн олон нийтэд ойлгуулахаар зоригложээ.
3рт, МАН-аас Д.Амарбаясгалан нарын хүмүүсийг хөөх шийдвэр гаргаж байгаагийн цаана ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа... гэх мэтээр НАМ, ТӨР, ХУУЛЬ ШҮҮХ бүхнийг ганцхан Ерөнхийлөгч удирдан, чиглүүлж байна гэж олон нийтэд ойлгуулж, түүнийг "зайлуулахаар" зориглон гарч ирсэн гэдэг нь ойлгомжтой байв.
Нэг үгээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэдэг хүнийг улстөрөөс зайлуулж байж, өөрөө улс төрд дахин эрх мэдэл олж авна гэж санаархсан хэрэг. Мэдээж түүнийг зоригжуулж, ард нь байгаа хүмүүс бол Женко бүлэглэл, Баттулга, Херо Баатар, Амнудра нар.
Тэгвэл түүний Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чиглэж байгаа энэхүү агуулгууд хэр үнэний ортой вэ гэдгийг тунгааж үзэх нь зүйтэй.
Юун түрүүнд, Ерөнхийлөгч хууль, шүүхийнхнийг хөдөлгөж, хэнийг хорих, хэнийг хорихгүй гэдгийг шийддэг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорь гэдэг чиглэл өгсөн хэмээн ярьдаг. Үүнийг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан ч ярьж байв. Гэвч тэдний аль аль ямар ч нотолгоо дэлгэж үзүүлээгүй юм.
Харин Ерөнхийлөгч хамгийн хаан болох санаархал өвөртөлж, Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж, дахин Ерөнхийлөгч болох гэж санаархдаг гэх асуудлыг мөн л яриандаа сөхсөн. Гэвч энэ асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь хэд хэдэн удаа албан ёсоор, маш нухацтайгаар тайлбар өгч, дахин сонгогдохгүй гэдгээ хэлж байсан билээ.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хууль санаачилж, парламентын дархлааг үгүй хийх гэж байгаа хэмээн яриандаа онцолсон.
Гэвч Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах ямар ч заалт байхгүй бөгөөд ямар нэгэн иргэн/сонгогч/ УИХ-ын гишүүний ёсзүйн асуудлаар ҮХЦ-д гомдол гаргаж болно. Харин ҮХЦ хэлэлцээд, дараа нь УИХ-аар цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг шийдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл, парламентын дархлааг сулруулах, түүнд халдах ямар ч заалт тус хуулинд тусгагдаагүй тухай хуульчид, зарим судлаачид онцолж байгаа юм.
Энэ мэтээр түүний 5:47 цагийн ярилцлагын гол агуулга Херо Баатарыг "аврах", эргүүлэн татагдах магадлалтай гишүүдийг "аврах" буюу Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлуулахгүй байх, улмаар Ерөнхийлөгчийг муухай харагдуулж, тэндээс өөрөө тодрох буюу улс төрд эргэн ирэх гол зорилго агуулж байв.
Харин өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газар муу ажилласныг, ард иргэд өөрт нь дургүй байгааг, улс төр дэх карьер нь дуусаж байгааг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.