АНУ-д сурдаг 6 настай охин хичээл дээрээ Монголынхоо далбааг байхгүйг анзаарч багш нартаа зурж үзүүлжээ

АНУ-д сурдаг 6 настай охин хичээл дээрээ Монголынхоо далбааг байхгүйг анзаарч багш нартаа зурж үзүүлжээ
Доктор М.Саруул-Эрдэнэ:
-Ач охин нэг өдөр сургууль дээрээ цаасаар ийм нэгэн бугуйвч үйлдэж ирсэн юм. Яагаад ийм бугуйвч хийх болов гэсэн, хичээл дээр нь дэлхийн олон улсын туг далбаа үзэж л дээ. Олон өөр улс үндэстний хүүхдүүд сурдаг сургууль юм болохоор бүгдийнх нь туг өлгөөтэй байх, Монголынх тэгтэл алга гэнэ.
Ая охин тэгээд “Манай улсынх алга байна. Ийм юм байх ёстой” хэмээн өөрийнхөө ойд тогтоосноор бугуйвч хийж, багшдаа үзүүлжээ.
Хоёр хоногийн дараа багш нь “Бид Ая охиноор бахархаж байна. Өөрийнхөө улсын далбааг байхгүйг олж мэдээд, бидэнд мэдэгдээд, бүр зурж үзүүлээд… Одоо бид Монголын далбаатай болсоон” гэж байдаг шүү.
Зураг дээр ач охин өөрийнхөө тавиулсан далбааг бахархалтайяа заан зогсож байгаа нь.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.