БЗД-ийн иргэд, төлөөлөгчид Хотын захиргааны өмнө эсэргүүцлийн жагсаал хийж эхэллээ

БЗД-ийн иргэд, төлөөлөгчид Хотын захиргааны өмнө эсэргүүцлийн жагсаал хийж эхэллээ

БЗД-ээс 27 тэрбумын татаас авахыг эсэргүүцсэн БЗД-ийн МАН-ын төлөөлөгчид, иргэд гарч ирж, Хотын захиргааны үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ.

Иргэд:

Бичлэг үзэх:

БЗД-ийн төлөөлөгчид:

-БЗД дээр жил ирэх тусам нийслэл рүү төвлөрүүлэх төсөв маш ихээр нэмэгдэж байна. Яагаад БЗД-ийг онцолж татаасыг нь нэмж байна вэ?

Тиймээс БЗД-ийн 38 төлөөлөгч дүүргийнхээ 500 мянган иргэнийг төлөөлж, жагсаж байна. Хотын дарга Х.Нямбаатар үүн дээрээ тайлбар хийхийг шаардаж байна.

Хоёр намын дарга нарын хоорондын маргаанаас болж 500 мянган ард иргэдийг хохироож буй асуудлууд гарч байна.

5 жилийн хугацаанд БЗД 747 тэрбум төгрөгний татвөр төвлөрүүлсэн. Гэтэл ижил хүн амтай СХД 63 тэрбум төгрөгний татаас өгсөн.

Гэтэл 63 тэрбум төгрөг төвлөрүүлсэн  СХД-т 14 сургууль, 27 цэцэрлэг барьсан. Харин 747 тэрбум төгрөг төвлөрүүлсэн БЗД-т 4 сургууль, 9 цэцэрлэг барьсан байна. Яагаад ингэж ялгавартай хандаж байна вэ?

Тиймээс БЗД-ийн 43 хорооны засаг дарга, 500 хэсгийнхэн бид бүгд БООЖ ҮХЛЭЭ гээд зогсож байна. Энэ бол нийт нийслэлчүүдийг доромжилж байгаа явдал гэж үзэж байна. Тиймээс нийт нийслэлчүүд гарч ирж, Нямбаатараас шударга ёс шаардъя!

646846340 1693908911774262 110413095021627276 n 300x200 645946920 1839261177032921 6594896141407402282 n 300x200 649224531 1445551107321342 4595111546396526700 n 300x200

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.