Б.Энхбаяр: Оюун-Эрдэнэ бол барьцаалагдсан этгээд гэж би бодсон. Магадгүй өөр улсад...
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" ярилцлагад орох үеэрээ Б.Энхбаяр гэдэг нөхөр бол "даргаа гээд биеэ хураагаад орж ирдэг нөхөр. Амарбаясгалангаас хамгийн их ус төрийн дэмжлэг авсан. Нүүрсний сонсгол зохион байгуулах нэрээр Бодь группээс 500 мянган долларын авлига авсан" хэмэнэ ярьсан юм.
Тэгвэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын "хариу"-г барьжээ.
Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Хулгайчууд айж, сандарч байна. Юу ч хийхээс буцахгүй болж. Сүнсээ худалдсан байна, мөнгөнд, эх орноо худалдсан байна, өнгөнд. УИХ бол хулгайч нар орогнодог газар биш! Халдашгүй дархан эрхийн цаана нуугддаг газар биш!
Намайг нүүрсний сонсгол зохион байгуулаад өгөөч гэж урихдаа "чамаас өөр зохион байгуулах хүн байхгүй. Бид үүнийг зохион байгуулахгүй бол ялагдах нь ээ" гэж байгаад надаас гуйсан.
Гэтэл одоо намайг "500 мянган долларын хахууль авсан" гэж ярьсан. Тэр хүн гүтгэлэг гэдгээ мэдэж байгаа. Ингэж худлаа ярих хэд хэдэн шалтгаан байна.
Тэр хүн өдөр өдрөөр орох байх газаргүй болсон учраас адилхан авлигач гэдэг нэр зүүлгэж, олон нийттийн толгойг эргүүлэх зорилго агуулсан, гэж би бодлоо.
2-рт, энэ бол барьцаалагдсан этгээд гэж би бодсон. Магадгүй өөр улсад. Монгол Улсын түүхэнд хамгийн их хохирол учруулсан хэлэлцээг Оюун-ЭРдэнэ байгуулсан. Нүүрсний хулгай буюу Харбины нэртэй 10 тэрбум долларын гэрээ...
-“Гэрэгэ-Таур”-ын 14, 15 давхартай холбоотой асуудлаар дээрэм хийсэн, хүний хөрөнгийг дээрэмдэж авсан гэж би ярьсан. Тэгсэн чинь хүмүүс нь өөрсдөө гараад ирсэн. Надтай уулзсан хүн нь бол Хишигбаяр гэж залуу.
Энэ 14 давхрын асуудлыг дээрэмдсэн, өөрийг нь хорьсон, шоронд хийж байгаад хөрөнгөө өгөх үү, үгүй юу гэж тулгангуут Хишигбаяр нь хуурай өлсгөлөн зарласан юм билээ. Цагдан хорих төвд эсэргүүцэж. Давхар эхнэр дээр нь хэрэг үүсгэсэн. Эхнэр, нөхөр хоёулан дээр нь. Эхнэр нь МАН-аас УИХ-ын 2024 оны сонгуульд манай намын жагсаалтаас нэр дэвшигч жагсаалтын 38-д байгаа Нандин-Эрдэнэ гэж эмэгтэй байсан. Тэгээд гүрийгээд байнгуут “Херо-Энтертэйнмент” цагдан хоригдсноос хойш 9 хоногийн дараа өөрийнх нь дансруу 1 тэрбум төгрөг шилжүүлсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.