Үе тэнгийн дээрэлхэлт бол хүний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд халдаж байгаа хүчирхийллийн хэлбэр!

Үе тэнгийн дээрэлхэлт бол хүний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд халдаж байгаа хүчирхийллийн хэлбэр!
Үе тэнгийн дээрэлрхэлттэй холбоотой бичлэг, зургууд ар араасаа нийтлэгдэж, нийгэм даяараа шүүмжлэлийн сэдэв болсоор байна. Тиймээс бид уг дээрэлхэлтийн асуудлара хэн, юу хэлснийг онцлон хүргэж байна.
Дээрэлхэлтийн талаар хэн, юу хэлэв?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүүхэд учраас ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн буруу мэдээллийг зогсоож, ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгөх хэрэгтэй!
Хохирогч хүүхдүүдэд шаардлагатай сэтгэлзүйн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхийг анхааруулсан.
Харин гэмт хэрэг үйлддэг дээрэлхэгч хүүхдүүдийг хүүхэд учраас ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн буруу мэдээлэл явж байгааг зогсоож, ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. ХЗДХЯ болон цагдаагийн байгууллагууд нэн даруй шалгалт явуулж, хариуцлагын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, оло ннийтэд мэдээлэх хэрэгтэй.
Эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, хатуу арга хэмжээ авах.
Эрүүл мэнд сэтгэл санаанд учруулсан хохирлыг тогтоож, шуурхай барагдуулдаг арга хэмжээг авч ажиллах хэрэгэтй байна. Тиймээс Боловсролын яам ажлаа дүгнэж, хүүхдүүдтэй холбоотой асуудалд мэргэжлийн байр сууринаас хандаж, албагн тушаалтнуудад хариуцлага тооц!
БШУ-ны сайд П.Наранбаяр: Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдийг өмөөрөөд байх шалтгаан байхгүй
Энэ гарсан гэмт хэргийн асуудал бол 14-өөс дээш насныхан учраас өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. Тиймээс цагдаа шийдвэрлэх ёстой. Цагдаагийн зүгээс хэргийг шалгаад мэдэгдэл хийх байх. Мөн хэрэг үүссэн сургуулиуд дээр нь бид бас арга хэмжээ авна.

Хуульч Г.Төгөлдөр: Үе тэнгийн дээрэлхэлт хүний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд халдаж байгаа хүчирхийллийн хэлбэр!

Бичлэг үзэх:

Үе тэнгийн дээрэлхэлтийг тогтлоом, шоглоом болгож, өхөөрөдж өнгөрөөхөө болих ёстой. Энэ обл хүний нэр тэр, сэтгэл санаа, эрүүл мэндэд халдаж байгаа хүчирхийлэл. Энэ бол улсаараа, нийгмээрээ жигших ёстой үйлдэл!

Нийгэм бүхэлодээ үе тэнгийн дээрэхлэтийг хүлээн зөвшөөрдөггүй, зөвтгөдөггүй байх ёстой. Яг энэ хайхрамжгүй байдлаас болоод маш олон хүүхэд стэгэлзүйн айдас, насан трушийн стэгэлзүйн трауматай болж өсөж байна. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлт бол хүчирхийлэл гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх цаг ирсэн.

ХГХХЕГ-ын сэтгэл судлаач Л.Бадамцэцэг: Энэ дээрэлхэлт бол ЭРХ МЭДЛИЙН гэмт хэрэг...

Бичлэг үзэх:

Аливаа хүчирхийллийн асуудал бол эрх мэдлийн асуудал байдаг. Хүчтэй нь хүчгүйгээ өөрийнхөөө байлгах гэдэг эрх мэдлийн асуудал. Өөрийнхөөрөө байлгахыг нь хүлээн зөвшөөрөхгүй болонгуут зоддог, халддаг. Тиймээс энэ эрх мэдлийн гэмт хэрэг бол гэмт хэргүүдээс хамгийн хүнд гэмт хэрэг...

ХЭҮК-ийн гишүүн Д.Энхболд: Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг нь хүний эрхийн ноцтой зөрчил!

-Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг нь хүүхдүүд бүлэглэн эсвэл ганцаар бусдын бие махбодь, сэтгэл санаанд халдах үйлдэл бөгөөд энэ нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог. Гэсэн хэдий ч Монгол Улсын Эрүүгийн хуульд “үе тэнгийн дээрэлхэлт” гэсэн бие даасан гэмт хэрэг хуульчлагдаагүй. Тиймээс ийм үйлдэл гарсан тохиолдолд холбогдох хүүхдийг бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хүрээнд шалгаж, ихэнх тохиолдолд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг.

Манай улсын Эрүүгийн хуульд 14 наснаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 12 төрлийн гэмт хэрэг бий. Үүнд хулгай, дээрэм, хүчиндэх, хүний амь насыг хохироох зэрэг хүнд гэмт хэрэг ордог. Харин бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилд ихэвчлэн 16 наснаас дээш хариуцлага хүлээлгэдэг...

Жүжигчин Г.Ундармаа: Томчууд бидний хийж байгаа бүхэн хүүхдүүдэд нөлөөлдөг

Бичлэг үзэх:

-Хүүхдийн хүмүүжил, бодол, сэтгэлзүй аав ээж, гэр бүлийн хийж байгаа үйлдэл, харилцаа, найз нөхдөөр нь дамжуулж төлөвшдөг. Бид өдөр тутам үлгэрлэлтэй байж, гэр бүлийн харилцаагаа сайжруулах ёстой. Бид хоорондоо хар яр хийх, хүнтэй мэндлэхгүй байх, танихгүй мөртөө бусдын талаар муу муухай бодолтой болсон зэрэг нь бүгд л хүүхдүүдэд нөлөөлж байдаг.

Томчууд увайгүй, муухай үг хэллэгтэй, цэгцгүй, бодолгүй, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө олон нийттэй харилцах, сошиалд мэдээлэл оруулахдаа орилж хашгирсан байдалтай байгаагаа дэмжээд л байдаг. Энэ болгон хүүхдүүдэд ухамсаргүйгээр нөлөөлж байдаг. Тиймээс бид өдөр тутамдаа эерэг байх хэрэгтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.