ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан Ойрхи Дорнодын дайны бүсээс иргэдээ авчирсан МИАТ-ын баг бүрэлдэхүүнийг цалингаар урамшуулжээ

ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан Ойрхи Дорнодын дайны бүсээс иргэдээ авчирсан МИАТ-ын баг бүрэлдэхүүнийг цалингаар урамшуулжээ
Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалд байгаа Монгол Улсын иргэдээ эх оронд нь авчрах ажлыг Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам хариуцаж зохион байгуулсан. Зам тээврийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу МИАТ компанийн нисэх баг бүрэлдэхүүн 2026.03.10-11 өдөр амжилттай нислэгээ үйлдэж, Монгол Улсын 91 иргэнийг эх оронд нь авчирсан. Нисэх баг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү онц байдлын нислэгийг үйлдсэн байна.
Тус багийн 15 төлөөлөгчийг өнөөдөр (2026.03.12) хүлээн авч, эр зориг гарган ажил үүргээ гүйцэтгэсэнд талархал илэрхийлэн урамшуулжээ.
649476967 1447854236795463 6551947139038849716 n 253x300 649790721 1447854346795452 4216045451284021030 n 265x300 649817639 1447854143462139 711352756053861169 n 215x300 650117861 1447853913462162 7662456958621343943 n 206x300 650143232 1447854293462124 5801478394921453454 n 254x300 650150563 1447853910128829 3933011222891083165 n 250x300
1. Багийг ахалсан Боинг 767, 757 агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ц.Ганбаатар
2. Агаарын хөлгийн дарга, Монгол Улсын Гавьяат Нисгэгч Т.Ауез
3. Агаарын хөлгийн дарга Б.Очирбат
4. Агаарын хөлгийн дарга Б.Эрдэнэ-Уул
5. Агаарын хөлгийн хамтран нисгэгч Б.Баярмагнай
6. Агаарын хөлгийн хамтран нисгэгч Б.Ганпүрэв
7. Инженер Р.Бямбадорж
8. Агаарын хөлгийн жин төвлөрөлтийн инженер Х.Нояборь
9. Бүхээгийн Ахлах ажилтан П.Ганцэцэг
10. Бүхээгийн Ахлах ажилтны орлогч А.Тодгэрэл
11. Бүхээгийн ажилтан Б.Болортуяа
12. Бүхээгийн ажилтан Б.Гандирас
13. Бүхээгийн ажилтан Т.Золжаргал
14. Бүхээгийн ажилтан Б.Тунгалаг
15. Бүхээгийн ажилтан Ц.Тэмүүлэн нар хүрэлцэн ирлээ. Багийн үлдсэн 5 гишүүн нислэгт гарч үүрэг гүйцэтгэж байгаа тул ирж амжаагүй гэдгийг "МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн танилцууллаа.
650361495 1447854080128812 6496908839681741730 n 229x300 650392499 1447854276795459 8350245475525697043 n 240x300 650656500 1447854190128801 600944669103879662 n 239x300 650714167 1447854166795470 7357263024276305714 n 218x300 650785056 1447854010128819 2081180876749312151 n 213x300 650876522 1447854106795476 5998557527803663055 n 238x300 651228848 1447853976795489 3085743867622884784 n 225x300
Ойрхи Дорнодод болж буй цэрэг дайны энэ хүнд цаг үед нутаг буцах гэсэн Монгол иргэдээ авчрах их хүнд ажил. Сэтгэлт зүйн хувьд ч амаргүй. Эх орныхоо төлөө, аюултай бүсэд ойр газар нутагт нислэг үйлдлээ. Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам болон миний бие, мөн МИАТ компанийн удирдлагууд, монголчууд бүгд нислэгийн багийн Та бүхэн, зорчигчдыг ирэх хүртэл санаа зовниж суусан.
Дубай- Улаанбаатар-Дубай чиглэлийн нислэгийг амжилттай үйлдэж буусныг 2026.03.11 өдрийн өглөө 04 цаг 44 минутад Монгол Улсын Ерөнхий сайдад илтгэсэн. Нийт 15600 км замыг туулж 19 цаг нислэг үйлдсэн. Ийм их эр зориг, сэтгэл зүйн бэлтгэл, мэргэжлийн ур чадвартай та бүхэнд талархал илэрхийлье.
Ямар ч цаг үед, ялангуяа онц байдалд Монгол иргэдээ гадна, дотноос тээвэрлэн авчирч, ийм нүсэр, хүнд ажлыг нисэх багийнхан маань гүйцэтгэж явна.
Энэ жил 70 жилийн ой тохиож байгаа Үндэсний агаарын тээврийн МИАТ компани, олон жилийн туршлагатай нисгэгчид, мөн агаарын хөлгийн дарга Г.Ганбаатарын ахалсан баг хамт олонд Зам тээврийн яамны нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.