Б.Баттүшиг: Бид ирэх 2028 оны зуны олимпоос алтан медаль авна

Б.Баттүшиг: Бид ирэх 2028 оны зуны олимпоос алтан медаль авна
Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн Ерөнхийлөгч Б.Баттүшиг ганцаараа өрсөлдөж, 96,7 хувийн саналаар улиран сонгогдлоо.  Чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 136 нь хүрэлцэн ирсэнээр ийнхүү түүнийг сонгожээ.
Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг: 
-Ирэх дөрвөн жилд олон улсын олон төрөлтийн наадам зохион байгуулъя гэж зорьж байна. Ингэхийн тулд 15-25 мянган хүний багтаамжтай стадион барина. Олимпизмыг хөгжүүлэх хөтөлбөр явуулна. Тамирчид биенээ хүндлэх, зөв өрсөлдөх чиглэлээр сургалт явуулна. Хамгийн том зорилт бол Лос Анжелес хотод зуны олимп болно. Энэ олимпт бид алтан медаль авах зорилт тавьж байна.
Мөн олимпын хороо нь спортын наадмуудын эрхийг аваад бусад телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар нээлттэй дамжуулдаг  байдлаар  хамтарч ажиллах ёстой гэж бодож байна.
Олон улсын олимпын хорооны чуулган дээр бид Залуучуудын олимп байх эсэх, өвлийн олимп байх эсэх талаар олон зүйл ярилцсан. Үүн дээр би Залуучуудын олимп байгаасай гэдэг байр сууриа илэрхийлсэн. Монголчууд бид Залуучуудын олимпийг хийж болно гэдгээ хэлсэн.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч өрсөлдөгчгүй та Ерөнхийлөгч болжээ. Уг нь О.Одбаяр байсан юм билээ?
-Сонгуулийн комисс 12-р сарын 11-ний хурлаараа чуулганаа зарласан. 45 хоногийн өмнө нэр дэвшигчдийн бүртгэлээ хаадаг. Энэ дүрмийнхээ хүрээнд л явсан. Өөр нэр дэвшигч яагаад орж ирээгүйг би мэдэхгүй. Би бол тогтвортой 8 жил олимпын хороог удирдаад явна л гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд хийссэн ажлууд маань ч амжилттай болсон.
Олимпын хорооны санхүүжилт ямар байдаг юм бэ?
-Жилийн 150 мянган долларын санхүүжилт олон улсаас орж ирдэг. Үүнийг бид бусад хорооддоо хуваарилаад, хорооны гишүүдийнхээ цалинг түнш байгууллагууд болох Баттүшиг, Цэлмүүн сан, Имарт гээд манай гэр бүлийн компаниудаас хандив авч бүрдүүлдэг.
Чөлөөт бөхийн холбоог 50 мянган доллараар япон багш авчрахад дэмжсэн, хандболын багийн спортыг хөгжүүлэхэд 50 мянган доллар, эмэгтэй 3*3 багт 50 мянган доллар гэх мэтээр дэмжсэн.
Мөн 2028 оны Лос Анжелесын олимпын тэтгэлэгт хөтөлбөрт 13 тамирчинг сонгосон. Тэр тамирчид улирал бүр 3000$ авдаг. Хамгийн сүүлд жүдогийн Х.Баасанхүүг оруулсан. Энэ бүх санхүүжилт бүгд ил тод байгаа.
Олимпын хороо том газартай байсан ч одоо бараг газаргүй болжээ. Тамирчдын сэргээн засах эмнэлгийн газрыг танай ЕНБД Э.Бадар-Ууган эмнэлэг барьсан?
-Намайг 2022 онд Олимпын хорооны Ерөнхийлөгч болоход МҮОХ-ны байрны арын 2-3 га газрыг 2012 оны бэлэглэлийн гэрээгээр стадион бариулахаар өгсөн юм билээ. Тэр хүмүүс нь 10 жилийн хугацаанд ямар нэгэн барилга байгууламж бариагүй учраас НЗДТГ-тай ярьж байгаад шийднэ гэдэг юм яриад байна билээ. Гэхдээ би бол намайг МҮОХ-ны Ерөнхийлөгч байгаа цагт энэ газар дээр спортын бус зүйл бариулахгүй гэдгээ холбогдох бүх газруудда өгсөн.
"Өөжин мед"-ээс бусад газарт?
-Би бол "Өөжин мед"-ийг мэдэхгүй. Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгч болоход тэр газар нь олимпын хорооны газар байгаагүй. Э.Бадар-Ууган даргаас өөрөөс нь асуух ёстой байх. Миний мэдэж байгаагаар олимпын хорооны газарт огт хамаарч байгаагүй юм билээ.
Мөн л дөө, олимпын хорооны газар байсан гээд шүүх дээр маргаан яваад байдаг?
-Би орж ирэнгүүтээ энийг өг гэж хэлж мэдэхгүй л дээ. Хуулийн дагуу л явах ёстой байх.
0be86e4b 616c 4f7a 9757 31a2ed179e54 300x200 2df09e1f 920e 4ffe 840a 4359efda0e9c 300x200 6e977952 1c17 4b8d 8c0f 80caad76145f 300x200 16ce61be 3020 4e47 921d 3f223575e85b 300x200 a7625a76 a0a8 40e1 ad76 4448133d5830 300x200 fcc66645 ce09 4e64 ba1b 5b498642318d 300x200

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.