Э.Бат-Үүл: АН өөрсдөө тууштай хөөцөлдөж яваагүйн хар гай өнөөдөр Н.Алтанхуяг дээр дахин гарлаа

Э.Бат-Үүл: АН өөрсдөө тууштай хөөцөлдөж яваагүйн хар гай өнөөдөр Н.Алтанхуяг дээр дахин гарлаа

Хотын дарга асан Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

Э.Бат-Үүл:

Бичлэг үзэх:

УИХ-ын Н.Алтанхуягийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбогдсон шийдвэрийг шүүх гаргасан. Энэ нь манай шүүх засаглалын нэр хүндэд маш ноцтой халдсан үйл ажиллагаа.

Энэ нь АН-ын нэр дэвшигч рүү халдаж байгаа хоёр дах хууль зөрчсөн халдага. 2020 оны сонгуулиар яг сонгууль явж байхад нэр дэвшигч Ганболд, Баярцогт нарыг барьж хорьсон.

Тухайн үед АН өөрсдөө тууштай хөөцөлдөж яваагүйн хар гай өнөөдөр Н.Алтанхуяг дээр дахин гарлаа. Энэ удаад зүгээр өнгөрөөж яагаад ч болохгүй.

Цаашлаад АН нэр дэвшигчээ дэвшүүлж чадахгүй байдалд удахгүй орно.

МАН авлигалаа нуун далдлахын тулд дарангуйлал тогтооход тун ойрхон байгаа. Авлигал бол их наядаар яригдаж байгаа. Энэ нь парламент дах МАН-ын бүлгүүдийн хоорондох тэмцлээр гарч ирсэн мэдээлэл. Энийг чөлөөт хэвлэл, ардчилсан нам гаргаж ирээгүй.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухайд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана сонгогчдын бүрэн эрх байдаг. УИХ-ын гишүүн гэж хувь хүний эрх огтоосоо байхгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.