О.Цогтгэрэл: Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлээр 167,600 иргэн бүртгүүлсний 65625 хүн нь шинэ гишүүд байна

О.Цогтгэрэл: Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлээр 167,600 иргэн бүртгүүлсний 65625 хүн нь шинэ гишүүд байна

АН-ын дарга О.Цогтгэрэл ардчилсан намын шинэчилсэн бүртгэл, цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

О.Цогтгэрэл:

Бичлэг үзэх:

Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлээр 167,600 иргэн бүртгүүлсний 65625 хүн нь шинэ гишүүд байна. Энэ удаагийн үйл ажиллагааг онцлон хэлэхэд иргэн өөрөө регистрийн дугаараа оруулаад, утас нь дээрээ баталгаажуулах 4 оронтой код авна. Үүний дараа татвараа төлснөөр баталгаажих юм.

Ингэснээр хүний өмнөөс бүртгүүлэх, хоосон жагсаалт гаргах зүйл огт байхгүй болж байна.

Бид МАН-д авилгажуулсан 10 жил гэж нэр өгч байна. МАН нэг хүчин 2016-2026 оныг хүртэл дангаараа засаглаж байна. 10 жилийн хугацаанд эдийн засаг өсгөж байна гэдэг ч иргэд нь ядуурч байна. Авлигатай тэмцэж байна гэдэг ч авлигал нь улам томорч байна.

ОУ-ын байгууллагын судалгаагаар 70-р байранд байсан бол өнөөдөр 50 байр ухарч 120-д бичигдэж байна.

Та нар хүнээ солиод ард түмнийг хуураад сурчихсан. Үе үеийн дарга нар гарж ирээд өмнөх даргаа авлигач байсан би авлигаас ангид байлгана гэдэг дараагийн дарга нь мөн л ингэж хэлдэг. Ингэсээр 10 жил явж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.