Л.Оюун-Эрдэнийг огцорсноос болж монголчууд туйлширч, худыг нь ажлаас халсан хэмээн худлаа ярив
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" ярилцагад орох үеэрээ хэд хэдэн баримтгүй, худал зүйл ярьсны нэг нь худынхаа талаар худал ярив. Тэрээр хүү, бэр хоёр нь хүүхэдтэй болсныг дурдаад худтайгаа огт уулзаагүй гэсэн. Учир нь худ нь өөрөөс нь болж ажил төрөлгүй болсон хэмээн худал ярив.
Учир нь Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатар гэх хүний эхнэр Н.Ариунаа гэгч нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан байдаг. Н.Ариунаа нь Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал эхлэхээс даруй 2 сарын өмнө буюу 2025 оны 03-р сарын 17-нд "хууль зөрчсөн, ажлын байрны дарамт үзүүлсэн" гэх мэт хэд хэдэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг.
Гэвч түүний ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлийг Л.Оюун-Эрдэнэ "монголчуудын туйлшрал хэтэрч, худыг нь ажлаас чөлөөлсөн" хэмээн илтэд худлаа ярьсан юм.
Харин Л.Оюун-Эрдэнийн худ Н.Ариунаа гэгч нь ямар үндэслэлээр ажлаас халагдаж байсныг дурдвал:
“…Хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан, төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлэн 2024 оны А/12 дугаар тушаалаар “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хариуцлагын талон мөрдөж, ажил журам” баталсан зөрчил дахин гаргасан” гэж “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Харин Н.Ариунаа нь хууль бусаар ажлаас халагдсан хэмээн давж заалдсан ч амжилт олоогүй байдаг юм.
Баримт:


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.