Т.Нямжаргал: Тулааны спорт хүнд спорт учир шантармаар, залхмаар үеүд зөндөө байсан
UFC 326-д ялалт байгуулсан Т.Нямжаргалтай ярилцлаа.
UFC холбоон тамирчин Т.Нямжаргал:
2012 онд UFC тулааныг Монгол Улсад шууд дамжуул эхлээд Conor McGregor анх үзээд тулааны спортод дурлаад энэ хүн шиг эх орныхоо нэрийг сурталчилсан алдар нэртэй тамирчин болно гээд тулалдаж эхэлсэн.
Хүний амьдрал болсон хойно эрээн бараан, баяртай, гунигтай бүх л зүйл ээлжилдэг. Тулаан нь өөрөө хүнд спорт учраас шантармаар, залхмаар үеүд зөндөө гарч байсан. Зорилго маань өөрөө аварга болох учраас энэ бүгдийг миний туулах ёстой даваа гэж бодон туулсаар ирсэн.
Миний хамгийн анхны UFC тулаан маш их сэтгэл зүйн дарамттай тулаан болж байсан. Тэрнээс хойш 20 мянган үзэгчийн өмнө гурав дах удаагаа гарахад өмнө нь сэтгэл зүй дээрээ алддаг байсан бүх алдаагаа засаж чадсан учраас ямар нэг асуудалгүй байсан.
Би ер нь амьдралд ялагддаггүй. Хүн бүр анх удаагаа амьдарч байгаа учраас амьдралыг нээх хүнд хэцүү, муухайгаар хүлээж авдаггүй.
Би тулааны октаган руу гарахдаа эх орон, эцэг өвгөддөө, өөртөө чи Монгол хүн шүү, үүнийг хийх хэрэгтэй гэж үргэлж хэлж, алхаж ордог.
Би 5 жилийн дараа өөртэй амласан амлалтдаа хүрээд сэтгэл тэнүүн амьсгалах байх аа гэж боддог. Илүү гайхалтай түүхийг бүтээсэн байна.
Бөхийн төрлийн спортоос холимог тулааны спорт руу ороход давуу тал болж байна. Гэхдээ энэ олон дэлхийн аваргууд бүгд тулалдаж чадахгүй байгааг та бүхэн харж байгаа байх. Тулааны мэдрэмж гэж зүйл байгаа.
Тулааны спорт хүндлэлээр эхэлж, хүндлэлээр дуусдаг учир залуу дүү нар маань энэ спортоор хичээллэх нь зөвхөн аварга болох биш, зөв төлөвшил, зөв бие бялдартай болох маш том алхам болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.