Б.Солонгоо: Би "шүгэл үлээгчидтэй хийсэн гэрээ"-ний асуудлаар хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн
ХЗДХ-ийн сайд өнгөрсөн 01-р сарын 30-нд мэдээлэл хийж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, одоогийн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа Б.Солонгоо Английн иргэн Маурис Даффи, Ричард Боули нартай 468,008.22 фунт стерлинг буюу 2,3 тэрбум төгрөгийн "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулсан. Энэ гэрээ нь Монгол Улсын зарим төрийн албан тушаалтнуудын талаарх сөрөг мэдээллийг түгээхгүй байх агуулгатай хэмээн мэдэгдэж байсан юм.
ГБХНХ-ын дэд сайд Б.Солонгоо:
-Би хаалтын гэрээ хийснийг мэдэхгүй байна. Миний хувьд тухайн шүгэл үлээгчдээс мэдээлэл авах, тайлан авах зорилгоор хамтарч ажилласан. 2020 оноос хойш энэ шүгэл үлээгчидтэй хамтарч ажилласан.
Риотинто болон Оюутолгой, Монгол Улсын Засгийн газар ч бодитой мэдээлэл өгөхгүй байгаа талаар шүгэл үлээгчид олон улсын хэвлэл мэдээллээр бичсэн. Тиймээс бид энэ шүгэл үлээгчидтэй хамтарч ажилласан.
Б.Энхбаяр сайдын дэлгэж тавьсан баримтыг та харсан уу. Тэр хүмүүстэй монголын улс төрчдийн талаар дахиж мэдээлэл гаргахгүй байх агуулгатай гэрээ байсан юм билээ шүү дээ?
-Миний ойлгосноор холбогдох мөрдөн шалгах байгууллагад мэдээлэл өгсөн гэж ойлгосон. Би Арбитрын маргаантай холбоотойгоор мэдээлэл авах зорилгоор тухайн гэрээг хийхтэй холбогдуулж хуулийн фирмээс зөвлөгөө авч ажилласан. Үүнтэй холбоотой хууль зөрчсөн асуудал байгаагүй. Үүнтэй холбоотой судалгаа, дүгнэлт гаргаад явах нь холбогдох чиг үүргийн байгууллагын асуудал байх.
Та хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн үү?
-Надаас гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн үед асуудал хариуцаж байсан хүний хувьд мэдээллээ өгсөн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.