Ч.Ундрам: Энэ онд тив, дэлхийн хэмжээний 8 тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад энэ жил тив, дэлхийн хэмжээний нийт 8 тэмцээн, уралдааныг зохион байгуулахаар баталжээ.
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам:
Энэхүү 8 тэмцэээнд
Азийн шатрын АШТ,
Цахим спортын ДАШТ, Азийн волейболын АШТ, Азийн Чөлөөт бөхийн АШТ, 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн аврга гэх мэт багтаж байна.
Энэ тэмцээнүүдэд нийт 100 гаруй орны 1000 гаруй тамирчин, 3000 гаруй албаны хүмүүс оролцох тооцоо байна. Энэ нь дан ганц спортын тэмцээн, уралдаанаас гадна монголоо сурталчлах, аялал жуулчлал хөгжих маш том суурь болно.
Энэ бүх тэмцээн, уралдааныг зохион байгуулахад улсын төсвөөс 4 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ бид санхүүжүүлэгч байгууллагуудаас хандив босгох шаардлагатай. Хэрэв арга хэмжээг ивээн тэтгэвэл тухайн ААН, компанийг татвараас чөлөөлөх гэх мэт зохицуулалтууд бас хийгдэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.