Ойрхи Дорнодын дайны эрсдэлтэй бүс рүү ниссэн МИАТ-ын баг бүрэлдэхүүн 91 иргэнээ эх орондоо авчирлаа
Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир бусад улс орнууд боломжит байдлаар тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд байна.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас ч мөн дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ татан авах шийдвэрийг гаргаснаар Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгээ амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ.
МИАТ ТӨХК дайны бүсэд байгаа иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулжээ.
Онгоц өчигдөр/2026.03.10/ 19:00 цагийн орчимд Дубайгаас хөөрч, өнөөдөр үүрийн 04:00 цагийн орчимд эх орондоо газарджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.