Ойрхи Дорнодод гацсан 91 иргэнээ суулгасан МИАТ-ын онгоц Дубай хотоос хөөрчээ
Ойрхи Дорнодод үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор тус бүс нутагт байгаа эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын иргэдээ эх оронд нь шууд ирүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулж байна.
Энэ хүрээнд АНЭУ-ын Дубай хотыг зорьсон “МИАТ” ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэгийн аюулгүй байдлыг Эмиратын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хангасан бөгөөд уг нислэг 91 зорчигчтойгоор Дубай хотын Эль Мактум олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын цагаар 19:40 цагт хөөрчээ.

Тусгай үүргийн нислэг 04:45 цаг орчимд газардах юм байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.