Э.Бат-Үүл: 1990 оны 3-р сарын 9-нд талбай дээр тэмцэж байсан залуус руу пуужинт нисдэг тэргээр дайралт хийх санал гаргаж байсан нь үнэн байна!

Э.Бат-Үүл: 1990 оны 3-р сарын 9-нд талбай дээр тэмцэж байсан залуус руу пуужинт нисдэг тэргээр дайралт хийх санал гаргаж байсан нь үнэн байна!

Эрх чөлөөг эрхэмлэж, Ардчиллыг өлгийдөн авсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан "Ардчиллын өглөө" хүндэтгэлийн арга хэмжээг МАН-ын СДМЗХ-оос зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүл очсон байна. Тэрээр энэ арга хэмжээнд очоод "1990 оны 3-р сарын 9-нд талбай дээр тэмцэж байсан залуус руу пуужинт нисдэг тэргээр дайралт хийх санал гаргаж байсан гэдгийг Батмөнх гуайн 100 жилийн арга хэмжээний үеэр анх сонслоо" гэжээ.

Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл:

-"1990 оны эл үйл ядлын үеэр хуягт тэрэг татсан байсан, Ганц худагийн хоёр давхрыг бэлдсэн байсан" гэж миний хэлснийг эгдүүцсэн Баабар тус арга хэмжээн дээр үг хэлэхдээ "үнэний" нэрийн өмнөөс зэвүүцэн намайг няцаав?!

Харин, яг тэр үед Батмөнх гауйн баруун гарын туслах асан Батаа (өнөөдөр бас 84 насны ойн өдөр) гуай Баабарын дараа үг хэлэхдээ:

"хүч хэрэглэх санаа байсан гэж Бат-Үүлийн хэлсэн нь үнэн" гэдгийг нотлон хэлээд, тэр бүүхэл Алтанбулагаас (бодвол Төв аймгийн Алтанбулаг байлгүй) байлдааны нисдэг тэрэг авчирч пуужиндъя гэж санал гарч байсныг нэмж хэлэв.

Тэр үед өлсгөлөнг хамгаалахаар оюутнууд жагсаж ирээд талбай дүүрсэн байсан. Бид болон тэднийг нийлүүлээд байлдааны нисэх тэрэгний пуужингаар харвах санал гарсан юм байж л дээ!

Баабар тэр үед МАХН-ын удирдлагуудтай уулздаг байсан байх. Тэд яалаа гэж түүнд тэнэг юм шиг "бид хүчээр дарах гэж байгаа" гэж хэлэх вэ дээ. Хүч хэрэглэх үйл ажиллагаа бол ямагт нууц байдаг!

Миний хэлээд байгаа мэдээлэл бол манай төв штабаас өлсгөлөн зарлаж суугаа бидэнд өгсөн мэдээлэл. Ардчиллыг дэмждэг НАХЯ-ны залуус сэрэмжлүүлж нууцаар мэдээлэл өгсөн юм билээ. Энэ мэдээллийг аваад С.Зоригийг хүртэл нууц байдалд оруулсан байсан!

МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь!

Ардчилсан хүчин гарч ирж тэмцээгүй бол "зөвлөлтийн өөрчлөн байгуулалт" гэх хог л Монголд байх байсан юм. Монголын Ардчилсан хувьсгалаас хойш 1 жил 5 сарын дараа дөнгөж сая л Москвад "ардчилсан хувьсгал" болсон юм шүү, Баабар минь. Юу үнэн энэ үнээн!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.