Д.Будзаан: 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүүхэд бүлэглэн, үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийдэг
11-р ангийн сурагчид үе итэнгийнхнээ зодож, бичлэг хийсэн хэрэгт холблогдуулан 8 хүүхдийг шагаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлж байна.
ЦЕГ-ын УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс УСХ-ийн дарга, дэд хурандаа Д.Будзаан:
-Нэгнээ бүлэглэн зодож, дээрэлхэж байгаа хүүхдүүдийн хэрэгт 8 хүүхдийг шалгаж байна. Урд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон, шалгагдаж байсан хүүхдүүд ч байна.
Уг дээрэлхэлтийг голлон зохион байгуулагч нь хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэд байдаг. Тэдгээр хүүдүүд үеийн тэнгийн дээрлэхэлт хийж бичлэг хийдэг, үл ялих шалтгаанаар эд хөрөнгө, мөнгө төгрөг нэхдэг байна.
Бичлэг нь өчигдөр буюу 03-р сарын 09-ний шөнө тавигдсан хэдий ч цагдаагийн байгууллага 03-р сарын 06-аас эхэлж шалгаж байна.
Дээрх бүлэг хүүхэд нь хоёр өөр төрлийн дээрэлхэлтийг хоёр өөр байршилд үйлдсэн бичлэг цацагдсан бөгөөд уг асуудлаар нь шалгаж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, зөрчлийн хэргээр шийтэгвэл 30 хоног баривчилна. Хэрэв бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан бол 3 жил хүртэлх ялтай, хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жилийн хорих ял шийтэгдэг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.