Цалинтай ээжийн 50.000₮-ийг 500.000₮ болгох өргөдөлд 70461 иргнэ гарын үсэг зуржээ

Цалинтай ээжийн 50.000₮-ийг 500.000₮ болгох өргөдөлд 70461 иргнэ гарын үсэг зуржээ
Цалинтай ээжийн 50.000₮-ийг нэмэгдүүлж 500.000₮ болгох цахим өргөдлийг иргэн Д.Төгс-Арвижих санаачлан, D-parliament дээр гарын үсэг цуглуулж буй.
02-р сарын 05-нд эхэлсэн өргөдлийн хугацаа дуусахад 5 хоног үлдсэн бөгөөд өдөөгөөр 70461 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. 
Хэрэв 30 хоногийн дотор дэмжиж 100 мянга хүрвэл уг асуудлаар хууль санаачлах нөхцөл бүрдэх юм.

Өргөдлийг санаачилсан Д.Төгс-Арвижих "Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй" гэж үзэн https://petition.parliament.mn/ цахим өргөдлийн системд олон нийтийн саналыг авч эхэлсэн юм.

Та бүхэн дэмжиж саналаа өгөхийг хүсвэл энэ линкээр орж өгч болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.