АН-ын нарийн бичгийн дарга нарыг томилжээ
АН-ын зарим нарийн бичгийн дарга нарыг томилжээ.Тухайлбал, Ардчилсан Намын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Бөхчулууны Энхболд томилжээ.
Бөхчулууны Энхболд нь улс төр судлаач мэргэжилтэй. МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн магистр, АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн сургуулийн магистр, Сингапурын Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн магистр зэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан.
Ардчилсан Намын “Намын байгуулалтын бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга”-аар Лувсандоржийн Эрдэнэбулганг томилжээ.
Лувсандоржийн Эрдэнэбулган нь Газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй. ХААИС-ийг Газар зохион байгуулагч инженер мэргэжлээр бакалавр, Австрали улсын Флиндерсийн их сургуульд Байгаль орчны менежментээр магистрын зэрэг тус, тус хамгаалсан. Япон Улсын “Нагояа”-гийн их сургуулийн докторант. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын Улс төрийн ажилтан, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, Усны нөөцийн хэлтсийн дарга, ТЗУГ-ын дарга, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Дэлхийн банкинд зөвлөх, Францын Espelia компанид зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.Ардчилсан Намын даргын шийдвэрээр Олон нийттэй харилцах бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Болдбаатарын Батболдыг томилжээ.
Болдбаатарын Батболд нь News.mn, Маршал Инк бүтээлч агентлагийн захирлаар ажиллаж ирсэн бөгөөд хэвлэл мэдээлэл, медиа, контент үйлдвэрлэлийн салбарт болон брэндийн стратеги, олон нийтийн сурталчилгааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Их Британийн Лондон хотын Худалдааны сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.