Н.Арвинтариа: Бэлгийн харилцаанд "Зөвшөөрөл" гэдгийг ойлгоогүйгээс хүчиндэх гэмт хэрэгт холбогдож байна
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг тохиолдуулан монгол эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөж байгаа шалтгаан, нөхцөлийн талаар бичжээ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа:
-Бэлгийн харилцаанд "Зөвшөөрөл" гэдгийг ойлгоогүйгээс хүчиндэх гэмт хэрэгт холбогдож байгаа харамсалтай тохиолдлууд олон байна. Зөвшөөрөл гэдэг нь харилцан сайн дурын үндсэн дээр, хоёулаа хүсэж, ойлгомжтой, тодорхой, зөвшөөрөлцсөн байх явдал юм.
Харин эдгээр нь танд зөвшөөрсөн гэсэн үг биш юм:
1. Ангиараа, хэсэг бүлгээрээ, хамтдаа аялаж зугаалах нь бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн гэсэн үг биш.
2. Хамт архи уусан нь "зөвшөөрөл" биш.
3. Богинохон даашинз, банзал өмссөн нь "зөвшөөрөл" биш.
4 Хүүхэд төрүүлсэн байх нь "зөвшөөрөл" биш.
5. Ганцаараа, биeэ хамгаалах чадваргүй байх нь "зөвшөөрөл" биш.
6. Асуултад чинь хариулахгүй байгаа нь "зөвшөөрч буй хэрэг" биш.
7. Тэр өөрөө аалигүйтэж, өдөж байсан нь "зөвшөөрөл" биш. 13 ч хүрээгүй жаахан хүүхэд хүчиндчихээд ийм тайлбар хэлдэг нөхөд байдаг шүү.
8. Өсгөлүүн том биeтэй байх нь "зөвшөөрөл" биш.
9. Өмнө нь өөр хүнд хүчирхийлүүлсэн байх нь "бүх хүнд бэлэн", "зөвшөөрч л таараа" биш.
10. Олон хүнтэй "явдаг", биeэ үнэлдэг байх нь "зөвшөөрөл" биш.
11. Хэн нэгэнд мөнгө төлж тэр эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж байгаа бол "зөвшөөрөл" биш. Энэ тохиолдол нь бэлгийн мөлжлөг юм.
12 Охид эрт бэлгийн бойжилт олж байгаа гэдэг нь "зөвшөөрөл" биш. Анагаахын шинжлэх ухаанаар батлагдаагүй, тэгээд ч 18 насанд хүрээгүй хүнийг "хүүхэд" гэнэ гээд манай улс болон олон улсын эрх зүйгээр тогтоочихсон байгаа.
13. Эсэргүүцэл үзүүлээгүй, орилж хашгираагүй нь "зөвшөөрөл" өгсөн хэрэг биш, гэнэт цочролд орох, айдаст автах, болж буй үйл явдлыг ойлгохгүй байх зэргээс болоод ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байж болно.
14. Эхнэр/нөхөр юм чинь миний хүссэн үeд бэлгийн харилцаанд орох үүрэгтэй. Үгүй! Ядарсан, бэлэн биш үe ч байдаг.
15 . Насыг нь мэдээгүй нь "зөвшөөрөл" биш. Таны үйлдлийг цагаатгах нөхцөл ч биш.
16. Хүүхэд танд наалдаж эрхэлж байгаа нь "зөвшөөрөл" биш.
17. Болзоонд урьсан, очсон болгон "зөвшөөрөл" биш.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.