Засаг дарга нар хариуцаж авсан иргэдээ ядуурлаас гаргана
Ядуурлыг бууруулах үндэсний санаачилга өрнүүлж, Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа.
Энэ талаар өнөөдөр /2026.03.06/ Ерөнхий сайд Г.Занданшатар

Энэ санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд баг, сум, аймаг, хот, дүүрэг, хорооны бүх шатны Засаг дарга нар, ИТХ-ын төлөөлөгч, хэсгийн ахлагч нарын 2026 оны ажлын үндсэн үзүүлэлт, үүрэг зорилго бол айл бүртэй тулж ажиллаж, иргэдээ нэр устай нь хариуцан авч ажиллаж, ядуурлаас гаргах үүрэг өгч байна. Үүгээр нь бүх шатны Засаг дарга нарын ажлыг дүгнэнэ. Дарга нар тус бүр хүн хариуцаж ядуурлаас гаргана.
Сумын Засаг дарга нар сумаа ядууралгүй болгох ёстой. Тиймээс ажилгүй, орлогогүй байгаа иргэдээ ажилд зуучлах, хувийн бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургалтад хамруулах зэргээр ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар иргэдээ ядуурлаас гаргана үүрэг хүлээн ажиллана гэлээ.
2026 оныг Засгийн газар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, иргэдээ ядуурлаас гаргах зорилго тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.